Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Л.Энх-Амгалан: Миний багцад хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр л байгаа шүү дээ. Хүүхдийн мөнгөнөөс нэг ч төгрөг хасаж болохгүй
100

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас төсвийн төслийн талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ,
"Миний багцад хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр л байгаа шүү дээ. Хүүхдийн мөнгөнөөс нэг ч төгрөг хасаж болохгүй. 2025 оны төсөвт манай яамны урсгал зардлын 10 хувь хасагдаж байгаа Хүүхэд хамгааллын төсвөөс хасвал би сайдын хувьд хариуцлага хүлээнэ" гэв.



