Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:enkhtuvshin gishuun shark/new.png

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар яаралтай хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор өмнө нь ирэх оны төсөвт шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингээс байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "Төсвийн зардалтай холбоотойгоор тодорхой үр дүн гарч байна. Гэхдээ бидний санасан хэмжээнд хүрсэнгүй. Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан Төрөөс ААН-үүдээс авах татварын авлага 5.5 их наяд төгрөгт хүрсэн байгаа" гэв.