УТААНЫ СОНСГОЛ хийх өргөдөлд 33.097 иргэн нэгдэж, гарын үсгээ зуржээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:utaa 2024/ghghghj.jpg

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлчүүд утааны асуудалтайгаа дахин нүүр тулсан. Энэ цаг үед нийтийн өргөдлийн "D-Өргөдөл" цахим системээр иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.

Тодруулбал иргэн Б.Мөнгөнхишиг "Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Утааны Сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна" гэх утгатайгаар өргөдлийг санаачилсан байдаг.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тус өргөдөлд 33.097 иргэн нэгдэж, цахим гарын үсгээ зуржээ.

Гарын үсэг цуглуулах хугацаа 12-р сарын 27-ны 18:55 цаг хүртэл үргэлжлэх аж. Өргөдөлд нийт 70 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх юм. Иргэн та ЭНД дарж, өргөдөлд гарын үсгээ зураарай.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Ханд

    Утаагаа бүрмөсөн зогсоох хэрэгтэй ирээдүй үр хүүхдүүд минь өвдөөд зовж бна

  • Н
    Наран

    Энэ шахмал түлш гэдэгээ орц найрлагыг ахин сайн шинжилж өгаөч ээ энэ утаа бол үнэхээр хортой бна байнга толгой өвдөнө аягүй муухай газ шиг үнэртэй больчин яагахд болддоггүй юм бэ ???

  • Т
    Т.Отгонняс

    Муу

  • С
    Сарай

    Ажилгүй Улс төрчидийг утаатайн хамт зайлуулий

  • Б
    Буянбадрах

    Утаагаа багсагмаар байна

  • М
    Март

    Гадана агаар болон дотор агаарын чанрыг сайжруулах талаар Монгол улсын хууль тогтоомж дүрэм журам, хяналт шаардалага болон төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг Дэлхийн эрүүл мэндийн завлөмжийн дагуу системтэйгээр ав хэрэгжүүлэх

  • Х
    Х Алтантуяа

    Эрүүл утаагүй нийгэмд амьдармаар байнаа