Ө.Шижир: МАН-ынхан хүний гараар могой бариулахдаа сайн. ҮХНӨ дандаа МАН-д ашигтай байгаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:shijir gishuun/sh.png

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "МАН-ынхан хүний гараар могой бариулахдаа сайн. Өмнө нь ХҮН намын Т.Доржхандаар 2 удаа мэдээлэл өгүүлээд ҮХНӨ оруулсан. Одоо бас ХҮН намын Г.Уянгахишигийг бүлтэлзүүлээд суулгаж байна. ҮХНӨ дандаа МАН-д ашигтай байгаа" гэх байр суурийг илэрхийлсэн бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "ҮХНӨ-өөс дургүйгээ яриад, дуртайгаа ярихгүй байж болохгүй. ҮХНӨ-ийн эерэг үр дүнд та ЖАГСААЛТААР гишүүн болсон сууж байна" хариу өгсөн юм.