Ц.Мөнхтуяа: Хүүхдүүдээсээ мөнгө харамлаж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй гишүүдэд ХАРАМСАЖ БАЙНА

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:munkhtuya gishuun/мөнх.png

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "Хүүхдүүдээсээ мөнгө харамлаж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй гишүүдэд ХАРАМСАЖ БАЙНА. Би та нарын өмнөөс ИЧИЖ БАЙНА" гэлээ.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүд боловсролын салбарыг дэмждэггүй юм шиг ярьж, эвгүй байдалд оруулж болохгүй. Танхим дотор дур зоргоороо аашилдаг байдлыг ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ. Энэ бол дураараа аашилдаг ТАНХИМ БИШ" гэв.