УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг “Албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн“ гэж үзэн, АТГ-т шалгуулахаар өгчээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:baasandorj ih hurlin ENBD/0b1d9fab-768a-4012-be35-bfa373f3e39a.jpg

Ерөнхийлөгч хориг тавихаас өмнөх 2025 оны төсвийг баталсан УИХ-ын чуулганы 11-р сарын 8-ны өдрийн чуулганы хуралдааны ирц болон санал хураалтын мэдээллийг ил тод авахаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Тамгын газарт хүсэлт гаргасан байдаг.

Учир нь тухайн өдрийн чуулганы хуралдааны санал хураалт эргэлзээ үүсгэсэн тул энэ асуудал үүссэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан "УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Төсвийн тухай хуулийг баталсан чуулганы хуралдааны ирц, тухайн өдрийн санал хураалтанд дэмжсэн болон татгалзсан санал өгсөн гишүүдийн нэрсийг өгөхгүй 1 сар эс үйлдлээр татгалзаж, улмаар шаардлага тавиад 7 хоног хэрэгжүүлэхгүй байна.

Иймд Эрүүгийн хуульд заасан “албаны бүрэн эрхээ хэтрүүлэх” албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж Авлигатай тэмцэх байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв" гэжээ.

legacy:baasandorj ih hurlin ENBD/470218650_3181842941958086_242420242320965698_n.jpg