УДЭТ-ын жүжигчин Р бусадтай маргалдсаны улмаас гарандаа хутгалуулж, оёдол тавиулжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:dramin teatr/udet.jpg

Он солигдсоны дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-ний шөнө УДЭТ-ын жүжигчид шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр архидан согтуурч “The Lover” жүжгийн гол дүрийн жүжигчин Р бусдад хутгалуулж, биедээ оёдол тавиулжээ.

Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ талаар дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. Хэрэг хаана, хэзээ болсон нь тодорхойгүй байна" гэв. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Р нь гарандаа хутгалуулсан бөгөөд тус театрт өмнө нь ажиллаж байсан хүнтэй үл ойлголцож, улмаар маргалдсан байж болзошгүй байна.

"The Lover" жүжиг нь өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс тоглогдож эхэлсэн юм. Жүжгийн дүрүүдэд:

Ричард – СТА О.Майдарравжаа, Ц.Рагчаа

Сара – СТА М.Тогтохжаргал, Б.Золзаяа

Хүргэлтийн ажилтан – Г.Эрдэнэболд, Я.Төгсжаргалан

Олны хэсэг – Н.Балжинням, Б.Баярт-Од, Ц.Цэлмэг, Б.Үүрцайх, А.Номин-Эрдэнэ, Т.Намсрай, Д.Мөнхтулга, А.Энхжин, Н.Мөнх-Эрдэнэ, Б.Хүслэн нар тоглосон юм.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    адиа салбадай нар яаж байх хэнд хамаатай вэ? наадуулыг чинь татвар төлөгчдийн мөнгөөр бүтэн яам бий болгон тэжээж байгаа нь л алдаа

  • Ү
    Үнэн үнэн үнэн

    Энэ одоо тийм чухал мэдээ юу.ингэж энэ хэдэн хулхины дуучин жүжигчдийг хөөргөж одонцор болгохоо болимоор юм аа.Нөгөө хэд нь хөөрцөглөөд явж өгнө.

  • И
    иргэн

    урлаг соёлын жүжигчид, дуучид нэртэй биеэ тоосон бух болоогүй байж бухын баасаар баасан бухан бяруунуудаас гарахгүй муу зүйл гэж байхгүй сэтгэцэд нөлөөлөх эм тариа, хар тамхи архи дарс агсам согтуу бие биенээ зодох зодолдох халуун усаар шалзлах хутгалах гэх мэт муу муухай бүхэн л гарах юм уг нь олонд танигдсан хүмүүс хүүхэд залуучуудад үлгэр дууриалал болж байх ёстой санагдах юм

  • З
    Зочин

    Рагчаа

  • З
    Зочин

    Энэ байгууллагыг наранбаатар удирдаж чадахгүй байна чаддаг хүнд нь өг

  • И
    Иргэн

    Алиа салбадай хэнд хутгалуулах нь хэнд хамаатай гэж!!!

  • З
    Зочин

    Худал мэдээлэл нэг нэгнээсээ хуулж тавихаа болимоор юм танай энэ сайтууд

  • З
    Зочин

    Нэрийг нь мөн нууцлав ааа,ккк

  • П
    ПАРА

    ӨӨРӨӨ Л ШИРЭЭН ДЭЭР БАЙСАН ХУТГАН ДЭЭР УНАЧИХСАН ЮМ БИЛЭЭ!