БОЛОВСРОЛЫН ЯАМ: 1-2 дугаар ангид багшийн туслахаар ажиллах боломжтой, бэлтгэгдсэн 119 багшийн нөөц байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:3 dugaar emneleg/tuslah bagsh.jpg

Боловсролын яамнаас туслах багшийн хүний нөөцтэй холбоотой мэдээллийг өгөв. Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд 110, 2024 оны арваннэгдүгээр сард 32 иргэн МУБИС-ийн багшийн туслах бэлтгэх сургалтад хамрагдаж, төгссөн.

Улсын хэмжээнд 44-өөс дээш хүүхэдтэй 1 дүгээр ангийн 192 бүлэг, 2 дугаар ангийн 164 бүлэгт багшийн туслах ажиллах боломжтой байна. Өнөөдрийн байдлаар 1 болон 2 дугаар ангид багшийн туслахаар ажиллах боломжтой, бэлтгэгдсэн 119 иргэний нөөц байна.

Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар:

-Улаанбаатар хотод 18 багшийн туслах;

-Орон нутагт багшийн туслахаар бэлтгэгдсэн 4, багш мэргэжилтэй 9 багшийн туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах 11 багшийн туслахыг бүтэц, орон тоогоо шийдвэрлэн ажиллуулж байна.