Шинийн нэгэн тасарч байгаа тул энэ жил Сар шинийн баяраар ХОЁР өдөр АМАРНА

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
110
legacy:tsagaan sar/tsagaan sar idee.jpg

Энэ жил сар шинийн баяраар билгийн тооллын шинийн НЭГЭН тасарч буй талаар Гандантэгчэнлин хийдээс болон зурхайчид мэдэгдсэн. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд шинийн НЭГЭН тохиох байсан ч ийнхүү тасарсан тул гуравдугаар сарын 1 буюу шинийн 2-нд золгоно.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амарна" гэж заасан байдаг.

Харин энэ удаа шинийн НЭГЭН тасарснаас үүдэлтэйгээр шинийн 2,3-ны өдөр бямба, ням гарагт таарч, шинийн 4 даваа гарагт тохиож ажил цуглахаар байна. Хуульчдын зүгээс тайлбарлахдаа "Шинийн нэгэн тасарсан хэдий ч хуулийн дагуу гурван өдөр амрах байх. 40-50 жилд нэг тохиох энэ үзэгдлээс болж, хуулийг өөрчлөх шаардлагагүй" гэсэн юм.

Тэгвэл албаны эх сурвалжаас тодруулахад "Шинийн 2,3-ны өдөр амралтын өдрүүдэд таарсан учраас хоёр өдөр амарч, даваа гарагт ажил цуглана" гэх мэдээллийг өгөв.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Mgl

    Yu hutsaad bga yum shiniin 1 gui tsagaan sar gej bdiimu

  • З
    Зочин

    Зөв шийдвэр байна аа

  • З
    Зочин

    3 хоног амрах хуультай, 3 хоногоо л амрана ш дээ, өөр яриад байх зүйл алга даа

  • E
    Enhee

    Hamag mah holdohgui bhad 3.1 ND zolgoh hhuuchnaraa zolgolt hiij boldgui yumu ydag malnuud we

  • З
    Зочин

    Зүгээр амардаг өдрөөр нь амраагаач тэр тасрах ямар хамаатай юм

  • З
    Зочин

    хөдөө орон нутагт байгаа аав ээждээ очиж золгож амжихгүй л юм байна хол аймаг суманд байдаг аав ээж ах дүү нартаа энэ жил очиж золгож чадахгүй юм байна даа

  • З
    зочин

    баяр ёслол амралтын өдрүүдэд таарвал ажлын өдөр нөхөж амрадаг болгомоор байна

  • З
    Зочин

    Iim lalriin bj bolohgvi shdee heden zuun heden mynganaar ulamjlagdaj ov soeloo vr hvvhdvvdee vldeeh ystoi iim lalriin bj bolohgvi

  • Х
    хүннү

    Даваа гаригт хэн очих юм? Бүгд Лхагва гаригт очно.

  • З
    Зочин

    Цагаан бол баярын өдөр биш амралтын өдөр юм байна тээ. Эргүү эргүү юм ярьдаг ардтүмэн шүү! Яаж ийм болгодог байна аа!

    • З
      Зочин

      Chi bol mal bn shdèe