Ж.Батжаргал: Гурилын импортын татварыг сүр дуулиантай ТЭГЛЭСЭН. Үр дүнд нь тариалалт, үйлдвэрлэлтээ 20 хувиар УНАГАЛАА

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:batjargal gishuun/406301905_761870942651416_2589311160659156184_n copy.jpg

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Гурил, тэжээлийн импортын татварыг сүр дуулиантай ТЭГЛЭСЭН. Үр дүнд нь тариалалт, үйлдвэрлэлтээ 20 хувиар УНАГАЛАА. Үнийн БУУРАЛТ чинь хүссэн хэмжээнд очсонгүй. Үүнд ямар шийдэл байна" гэх асуултыг тавьсан юм.

Харин ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн "Импортын татварыг тэглэснээр гурилын үнэ буураагүй. Импортын хэмжээ л нэмэгдсэн" гэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    хямд үнээр Орос гурил авч бна.энэ чи дэмжлэг

  • З
    Зочин

    Амарбаясгалан ялаа үүр. Үгүй бол гурилын үнээ буулга. Мөн тэгээд өөрөө огцор. Сүржин пиздаа. Хүн чанар муутай. Зуумхай гэж бгаа. Үхэж хэвт.

  • З
    Зочин

    Shaana biz haana unaad bgaan harinch importoor orj irsen gurliin vniig usguj zaraad bna vndesnii vildweriin guril hymdarsan ym ogt alga hulgaichuudaa

  • З
    Зочин

    Хөдөө орон нутагт 130 байсан гурил 70 мянга болж буурсан нь үнэн шүү. Тэр тариалан эрхлэлт нь хэдэн яг хувиар буурсаныг мэдэхгүй юм байна. Дотоодын үйлдвэрлэгчид гэж бөөн татаас улсаас авсан унэ хуйвалдаж нэмсэн гарууд л байдагш дээ. Тэгээд одоо гийгүүлж байсан мэтээр гонгиноцгоохоо болих хэрэгтэй.

  • Б
    Багшир

    Үнэхээр бодитой харагдаж байгаа бодлогын алдаа. Хэрэгжүүлсэн хүмүүс нь уучлалт гуйх ёстой. Үр дүнд хүрээгүй учир

  • Х
    хүннү

    За худлаа ярьхаа боль. Хаана унаад байгаа юм? Харин ч үнээ нэмээд оодорч байгаа юм биш үү?

  • З
    Зочин

    Энэ дампуу бодлого нь ждү-чин дарга амарбаясгалантай шууд холбоотой.тэр новш гурилын импортыг тэглэх хуулийг гардан удирдсан.энэ 20%-ийн уналтын хариуцлагыг түүнтэй тооцох ёстой