Нийслэлийн 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашиглаж байгаагийн 4-ийг нь хийн түлшинд шилжүүлнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:bolovsrolin yam/шуурхай.png

Боловсролын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр болж, салбарын мэдээлэл, танилцуулгуудыг сонсон санал солилцлоо. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг шилжүүлэн ажиллуулах журмын хэрэгжилт, нийслэл дэх уурын зуухтай сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн талаар хэлэлцэв.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 154 захирал ажиллаж байгаагаас 20-той нь зөвшилцөж байгаа бол нэг сургуулийн захирлыг шилжүүлэхээр шийдвэрлэж, дөрвөн сургуулийн захирлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулж байна. Шилжүүлэн ажиллуулах үнэлгээг тодорхой болгож, хурдтай ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгалаа.

Улаанбаатар хотын 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашигладгаас дөрвөн сургуулийг энэ онд хийн түлшинд шилжүүлэхээр төсөвт тусгажээ. Энэ чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн зургаан сургууль, таван цэцэрлэгт халаалтад зарцуулж буй зардлын судалгаа хийж, газрын гүний дулаан, цахилгаан, хийн халаагуур гэсэн халаалтын шийдлүүдийн ашиглалтын зардлын тооцоо судалгааг гаргасан байна.

Судалгаанд үндэслэн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхдээ олон улсын байгууллага, АННОАТ-ын нэг хувийн хөнгөлөлт, санхүүгийн түрээс гэсэн хэлбэрүүдийг сонгох боломжтой хэмээн үзжээ. "АННОАТ-ын нэг хувийн хөнгөлөлтийн хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй" гэж Боловсролын сайд П.Наранбаяр онцлов.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Амьдралаас тасарсан сайд гуай

  • З
    Зочин

    Сайд юу яриад байна аа.Орос гурил харьцангуй хямд зарагдаж байгаа шүү.Гэр хорооллынхон болон тэтгэвриин бид орос гурил төвиинхөн бол монгол ыгоо түлхүү авч байгаа.Ер нь үндэснии үйлдвэрлэгчдиин монопол сэтгэхүйгээс болж ард түмнии эрх ашгиин тулд төр иим шиидвэрт хүрсэн биз дээ.Сайдтанд бол гурилын үниин зөрүү нөлөөлөхгүй л дээ.