Г.Дамдинням: АН-ынхан С.Эрдэнэ даргаа хүндэлдэггүй юм аа гэхэд УИХ өөрөө төр түшилцэж явсан хүнээ хүндэтгэн үзэх хэрэгтэй. Би энэ хүнтэй гар барьж, таарч явсангүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 13 сек
90
legacy:Damdinnyam/даймка07-2.png

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийг Чикаго хот дахь дэд консулаар томилсон. Харин Чикаго дахь зарим Монгол иргэд түүнийг эсэргүүцэж гарын үсэг цуглуулж буй гэх мэдээлэл бий.

Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир "С.Эрдэнэ дарга дэд консулаар очлоо гээд дөрвөн жил татвар төлөгчдийн мөнгөөр жаргаж байгаад л ирнэ. Сайн дураараа татгалзаж залуучуудад боломж олгох хэрэгтэй" гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням "С.Эрдэнэ гэж хүнтэй гар барьж явсангүй. Таарч байсангүй. Монголын АРДЧИЛСАН НАМЫН дарга С.Эрдэнэ гэж хүн МАНай намын шат шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эсрэг, АН-ын дотоод "новшролт"-ын эсрэг үзэж тарж өдий хүрсэн түүх бидний өмнө нээлттэй байна.

Сайн өрсөлдөгчийг хүндлэх нь улс төрийн зарчим юм даа. Монголын Ардчилсан нам үе үеийн дарга нараа хүндлэхээ байг гэхэд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ өөрөө гишүүн байсан Монгол төрийн бодлого, нууцыг атгалцаж явсан төрийн түшээ хүнээ хүндэтгэн үзэх ёстой. Төрийн хэрэг нийтэд хэлж болдог, болдоггүй олон учигтай. Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын эсрэг нэг ч хүн байдаггүй гэдэгт итгэхийг хүсдэг" гэж өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.

С. Эрдэнэ гэж хүнтэй гар барьж явсангүй. Таарж ч байсангүй...

Монголын АРДЧИЛСАН НАМЫН дарга С. Эрдэнэ гэж хүн МАНай намын шат шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эсрэг, АН-н намын дотоод "новшролт"-н эсрэг үзэж тарж өдий хүрсэн түүх бидний өмнө нээлттэй байна.

Сайн… https://t.co/sSPMiovMoZ

— Гонгорын Дамдинням (@Daimka07) January 21, 2025
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дамбийнямынхан буюу Цахилгаан гэх этгээд Энхтайван Найрамдлын Ордны дарга байхдаа газрыг нь луйвардан авч, Пийс товерыг хувьдаа бариулсан. Гэвч сэтгэл нь ханалгүй, гадаадад хүү нь урваж Монголын эсрэг тагнуул хийсэн хэргээр 14 жилийн авсан ёрын хүмүүс. Охин нь буюу Дамбийнямын эхнэр нь хар, цагаан хүний хүүхдүүд гаргасан байдаг.

  • З
    Зочин

    Гэмт хэрэгтнүүдийг элчингээр томилох нь шившиг. Англид элчингээр томилогдсон С.Баярыг эсэргүүцэж нэгэн эмэгтэй тэмцэж байх үед Английн элчин сайдын яамнаас С.Баярыг буцаасан байдаг. Чикагогийн монгол иргэд эх орноо шударгаар хөгжөөсэй гэж боддог бол монголчуудын дунд нэр хүндгүй болсон хулгайчийг хүлээж авахгүй биз.

  • З
    Зочин

    Дамдиннямын хадам ах Цахилгааны хүү Жаргалсайхан эх орноосоо урвасан хэргээр шоронд хоригдож байгаа

  • З
    Зочин

    Эрдэнэ гэж МАНы бууны нохой АН аа олон сонгуульд ялагдуулсаныхаа гавьяаг МАНын ах нараасаа Консул хэмээх шагнал авч бгаам. Дамдинням чинь та нарыг Доёолж бгаам шүү дээ. Чикагод бгаа монгол иргэд харин овоо ухаантай юм.

  • З
    Зочин

    Шижир гэж хэн бэ женкогын бууны нохой шүү дээ

  • З
    Зочид

    Дамбийням амьдрал дээр байгаа зүйлийг зөв хэлж байна.

  • З
    Зочин

    Шижир гж Женкогийн гөлөг юу мэддэг болоод, сулиарна вэ?!

  • З
    Зочин

    Ene Uvasiin durak atsaa meddeg um

  • Х
    хүннү

    Дамбийням зөв л хэллээ. Энэ бол үнэн үг шүү.