ТББХ: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Turiin baiguulaltiin baingiin horoo/shine 2024/TBBH.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 13.00 цагт товлогджээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. Тодруулбал,

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө батлах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/-ийг хэлэлцэх юм байна.