Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сар шинийн барилдаанд Улсын аварга О.Хангай найм даван хоёр дахь удаагаа түрүүлж, Улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ
00

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Наймын даваанд Ховд аймгийн Буянт сумын уугуул, Улсын аварга О.Хангай найм давж түрүүлсэн бол Завхан аймгийн Яруу сумын уугуул, Улсын заан М.Лхагвагэрэл долоо даван үзүүрлэлээ.
Улсын аварга О.Хангай ийнхүү сар шинийн барилдаануудад нийт дөрвөн удаа үзүүр, түрүүнд тунан үлдсэнээс хоёрт нь түрүүлээд байна.



