ТЦА: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/03/nyt.jpg

Улаанбаатар хотоос орон нутгийг чиглэсэн хөдөлгөөний талаарх мэдээллийг хүргэе. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар-Говьсүмбэр, Багануур чиглэлийн авто замуудад хөдөлгөөний эрчим хэвийн. Төв аймгийн Лүн, Сэргэлэн, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар-Өмнөговь, Дундговь, Хэнтий аймаг чиглэлийн авто замуудад хөдөлгөөний эрчим хэвийн байна.

Мөн Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замд хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна.

Иймд иргэд та бүхэн хол, ойрын замд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан зорчихыг зөвлөж байна.