Согтуугаар жолоо барьж, айлын хашаа мөргөөд жалга руу орсон жолоочийг шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Zam teewriin osol/согт.png

ХУД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Toyota prius" маркийн автомашин айлын хашаа мөргөөд явчихлаа гэх дуудлага мэдээлэл энэ сарын 19-ний 18.00 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Гомдол мэдээллийн дагуу шалган, зам тээврийн осол гаргасан эрэгтэй жолооч "А"-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь олж тогтоон, Хан Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар ТЦА-наас мэдээллээ.