ЦЕГ: “Ноорог“-ийн залуусын дансаар 85.179 гүйлгээгээр 9.2 тэрбум төгрөгийн орлого, 7.996 гүйлгээгээр 9.2 тэрбум төгрөгийн зарлага хийсэн нь тогтоогдсон

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 9 сек
260
legacy:noorog.mn/мөа.jpg

"Ноорог"-ийн залуусын дансаар эргэлдсэн гэх 9.3 тэрбум төгрөгийн талаарх баримтыг хэвлэлд нээлттэй мэдээлэх талаар цагдаагийн байгууллагаас прокурорт хүсэлт гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл прокурор зөвшөөрсөн тул цагдаагийн байгууллагаас гүйлгээний мэдээллийг ил болголоо. Тодруулбал,

Төгрөгийн дансуудаар:

85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын,

7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын,

Валютын дансуудаар:

365 удаагийн гүйлгээгээр 9,430.54 ам.долларын орлогын,

149 удаагийн гүйлгээгээр 9,339.61 ам.долларын зарлагын гүйлгээг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож, прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Түүнчлэн ЦЕГ-аас "Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн, амьдралын эх үүсвэрээ болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэргийн замаар олсон мөнгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, виртуал хөрөнгө болгох зэргээр хувирган мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий иргэн нь сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Ноорог” пэйжид ажилладаг ба арилжааны банкны дансуудаар хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж, дээрх гүйлгээнүүдийг хийсэн" гэх мэдээллийг өгөөд байна.

Хуваалцах:260

СЭТГЭГДЭЛ (26)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Харваас зэвүүн залуу хүйтэн

  • З
    Зочин

    Ta muusain lalruudiin munguur togolson bish haaya 100k gaar toglood aldahda aldad awhda awjjl bn biz ulsaaraa togloj bga hvmvvsee chadkv bjij halasniha heden tugruguur togloj bga hvmvvs ymr gai bolood bn hvnd amidral zaasan lalruud mne

  • З
    Зочин

    Манай цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сайн ажилласан. Мөрийтэй тоглоомд донтсон залуусыг цэгцлэх цаг болсон. Ажил хийхгүй нийгэмд ч , ар гэртээ ч гай болцгоосон залуус. Юун хэвлэлийн эрх чөлөө гэж гуйвуулж байна бэ? Шалгах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Heden jileer ni shvvj bgaadl nemtsen yum bishvv

  • З
    Зочин

    Mongo ni dvng ni huwaagaad vzwel 100k guilgeel hj bsan yum bishvv zuer zahiin biznes hiideg hvnii dansiig shvvhed iim too garnashdee

  • И
    Иргэн

    Харах царайны увайгүй,хэл ам нь гүйцэгдэхгүй,бүр хүний тархи угааж сурсан нь илт яахаас ч буцахгүй байрын л залуус харагдана Зүс үзээд нэр бүү асуу гэдэг дээ

  • З
    Зочин

    ene batsaanuudiig shorond hiij bgaad shalgahgvi bol vnenee helehgvi shvv

  • З
    Зочин

    Өмөөрч байсан нөхдүүдийг ч шалгахад гэмгүй.Энэ нийгэм,энэ улс чинь өөрийн гэсэн хуультай ,тусгаар улс.Хуулиас гадуур зүйл хийчэхээд,хэвлэлийн эрх чөлөө,ардчилал гэж хаацайлах нь юу юм

  • З
    Зочин

    Цагдаа хэлж бгам бол шал худал шааж бна гээл ойлгоорой ккк

  • З
    Зочин

    Сайхан үнэгүй даагаар өсвөр насныхан нэг худалдаж угаадаг Скайтел Мобиком юнитэлүүдээ шаога эх үүсвэрийг тэд л тавьдаг

  • У
    уншигч

    Энэ нэг л учиртай байгаа учир шалгагдаад байгаа юм байна даа.

  • P
    Puugii

    Үеийн залуусынхаа арай гэж босгосон амьдралыг үрэн таран хийж, үхэл рүү түлхэж, өөрсдөө хар тамхиа татаж, танхайрч, гайхуулж, тархи угааж байгаа муухай залуусыг , тэр дундаа гай чирж ирсэн Мөнхжин үүрэх хариуцлагагүй үүрүүл.

  • З
    Зочин

    3 сая хүнд гаи болох үг , үйлдэл хииж магадгүи хүмүүсииг олон удаа, саин шалгаж баи ! ! Тамхини татвара нэмээ ! !

  • З
    Зочин

    Тагнуулынхан даа баяр хүргэе мөрийтэй тоглоом маш олон гэр бүлийг сүйрүүлж бгаа шүү

  • З
    Зочин

    Өнөө аймшигтай өмөөрөөд бсан троллууд нь бхгүй. Яачив. Орлого гүйлгээгээ нотлож чадахгүй хувирган угаамардсан хөрөнгийн эх үүсвэр нь бхгүй улайж бх шив. Тэнэгүүд монгол жижикэн шт

  • З
    Зочин

    Heregten bolgoh geed yadchih yuma

  • З
    Зочин

    Муу нохойн гөлөг! Хаанаас тийм их мөнгө байхав дээ, ажилчдынхаа цалингч тавьж чадаагүй гээд хуцаад байсан! Гэтэл дансуудаар нь тэрбум, тэрбумаар нь гүйлгээ хийгдсэн байна ш дээ!

  • И
    Иргэн

    Дээрээс ч гэх шиг хаанаас байх нь хамаагүй гэмт хэрэгтнийг илрүүлж чадаж байгаа нь сайн хэрэг ажил хийж байгаа хүмүүсийг битгий өөлөөд бай

  • З
    Зочин

    Ойлгомжтой. Ийм сайтын дансаар гүйлгээ хийгдэнэ гэдэг тоглоом болж таарлаа. Энэ сайтыг анх удаагаа сонсож байна ямар бүтээл ямар мэдээлэл ил гаргав байхгүй. Цахим залилан хийжээ хөөрхий.

  • З
    Зочин

    Цагдаагийн албаныхан .Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шаардлагатай болоод л нэн даруй шалгал хяналт хийсэн байлгүй дээ.Одоо цагдаа шүүх хуулийнхан маш сайн ажиллаж илрүүлж бгаа шүү

  • З
    Зочин

    Эх үүсвэр нь юу вэ

  • З
    Зочин

    Бид хөгжмөөр байна. Ноорогын залуучуудын солиорол монголчуудад ямар хэрэгтэй зүйл авчирч байна вэ? Пиарчин, хошин шогийнхон, лайв хийдэг хүмүүс л завтай солиороод сууцгаах юм. Хэт улс төржилт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд солиорч монголчуудын хөгжилд саад болж эмх замбараагүй байдал үүсгэж байна. 9.5 тэрбум дансаар орж гарсныг хуурамчаар үйлдэх боломжгүй тул хууль хяналтын байгууллагууд нягталж шалгах нь зөв. Бас нэг Лодойсамбуу л байгаа шүү дээ.

  • З
    Зочин

    Хэдий хугацааны юм бэ 85000 гаруй удаагийн гүйлгээр бол энэ дайны дүн захын хүнийх гарах биз.үнийн дүн гүйлгээний тоог мэдээлж болсон юм ямар хугацааных гэдгийг яагаад дурьдахгүй байна

  • З
    Зочин

    Үнэн бол их л шуурхай ажиллаж байна дөө. Их л дээрээс шидсэн чулуу гэж

  • Д
    Дарьсүрэн

    Баримттай л юм байна шүү дээ.Яанаа олон хүн Хохирсон байхдаа.

  • З
    Зочин

    Харваас тэнэгүүд