Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Цахилгааны засвар хийж байхдаа өндөр хүчдэлд цохиулж нас баржээ
00

Цагдаагийн байгууллагад энэ сарын 20-ны өдөр "Цахилгааны дэд станцын өндөр хүчдэлд цохиулсан хүн ухаангүй байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, 31 настай эрэгтэй Ж нь станцын тоног төхөөрөмжид засвар хийж байгаад өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж нас барсан байжээ.
Тус хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.



