НЭГ ДОРООС: Ч.Лодойсамбуу “Ноорог“-ийн бичлэгийг Ерөнхий сайдын багийнхан үзэхийг хүссэн талаар хөндөж, П.Сайнзориг БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ болохгүй байхыг О.Алтангэрэлд АНХААРУУЛАВ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 4 мин 44 сек
120
legacy:481656827_1854000165427222_324485247832355053_n.jpg

"Ноорог" медиагийн залуусыг цагдаагийн байгууллагад аваачиж, мэдүүлэг авснаас хойш хэдийнэ долоо хоног өнгөрчээ. Мөн мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан тэдгээрийн гар утас, HARD зэргийг хурааж аваад, өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй гэх.

Түүнчлэн, нэг ажилтныг нь шүүхийн шийдвэрээр цагдан хориод байгаа юм. Тэгвэл өчигдөр /2025.03.24/ ажил тарахтай зэрэгцэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж буй асуудлын талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн мэдээллийг сонссон юм. Тэгвэл тус хуралдааны үеэр байнгын хорооны гишүүд ямар байр суурь илэрхийлсэнийг багцлан хүргэж байна.

-Г.Дамдинням: Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол Монголын ард түмний эрх чөлөө-

legacy:Damdinnyam/даймка байнгын хороо.png

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "О.Алтангэрэл сайд ЦЕГ-ын хэвлэлийн албаны дарга шиг прокурорын зөвшөөрөлтэй мэдэгдэхгүй баахан мэдээллийг гаргаж тавиад дайрсан байна. Энэ асуудлыг эхлээд байнгын хороо дээр сонсох саналтай байна. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол Монголын ард түмний эрх чөлөө юм.

Хэрэгт холбогдсон хоёр хүнийг нь л авч явна биз. Яахаараа наймууланг нь шөнөжин байцаадаг юм бэ. 126 гишүүний нэг нь хэрэгт холбогдвол нэг байгууллагад ажилладаг гээд бүгдийг нь байцаах юм уу" гэсэн бол сайд О.Алтангэрэл "Шөнөжин байцаагаагүй. Үзлэг, нэгжлэг хийх үед ГЭРЧЭЭР БАЙЛЦУУЛСАН" гэх хариултыг өгсөн юм.

П.Сайнзориг: УИХ-ын гишүүд хууль сахиулах байгууллагын үүдэнд очиж улс төр хийдгээ боль

legacy:sainzorig gishuun/sainzorigoo.png

УИХ-ын гишүүн П.Сайнзориг "УИХ-ын гишүүд Хуульзүйн сайдыг давж, хууль сахиулах байгууллагын үүдэнд очиж улс төр хийдгээ боль. Бас “Миний өрөөнд цагдаагийн даргыг дууд, тэрийг дууд” гэж байнгын хороо болон бүлгийн чатад бичдэгээ боль.

Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд чинь ЗГ-ын бүрэн эрхэд халдсан, дураараа дүрэм журмуудыг хүчингүй болгосон, цагдаагийн байгуулагын өмнөөс мэдээлэл хийж хэргийн материалыг задалсан гээд маш олон зүйл дээр хууль ЗӨРЧЛӨӨ" гэж сайд О.Алтангэрэлд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Мөн тэрбээр "Нийгэмд болж буй үйл явдлууд дээр цагдаагийн байгууллага руу довтолж, үнэн худал нь мэдэгдэхгүй УЛС ТӨР ХИЙДГЭЭ БОЛЬ" гэсэн юм.

С.Эрдэнэболд: "Ноорог"-ийн залуусыг шалгаж эхэлсэн зүйл анги нь сарничихсан

legacy:erdenebold gishuun/erdeneboldd.png

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Ноорог”-ийн залуусыг анх Эрүүгийн хуулийн 19.9 буюу үндэсний эв нэгдлийн эсрэг гэх зүйл ангиар шалгаж байна гэж эхэлсэн. Гэвч өнөөдөр энэ зүйл заалт нь сарничихсан юм шиг харагдаад байна" гэж ХЗДХ-ийн сайдаас тодруулахад "Ийм зүйл ангиар шалгаж байгаа гэх ямар ч мэдээлэл ХЗДХ-ийн сайд надад өнөөдрийг хүртэл ИРЭЭГҮЙ, БАЙХГҮЙ. Хууль бус мөрийтэй тоглоомтой холбоотой хэрэг байгаа гэх мэдээллийн дагуу прокуророос зөвшөөрөл авч мэдээлсэн" гэх тайлбарыг сайд О.Алтангэрэл өгөв.

О.Алтангэрэл: Надад айж, бултаад байгаа зүйл байхгүй

legacy:altangerel/a said.png

Үүсээд буй "Ноорог"-ийн асуудалд хэн хариуцлага хүлээх талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Явж явж хэдэн цагдаа хариуцлага хүлээгээд дуусах вий дээ. Та ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ" гэж сайд О.Алтангэрэлээс асуухад "Хэрэв улстөрийн буруутгал хэрэгтэй байгаа бол би түүнийг нь хүлээхэд бэлэн. Надад айгаад, асуудлаас бултаад байгаа зүйл байхгүй.

Цагдаагийн алба хаагчдыг цахим мөрийтэй тоглоомтой тэмц гэж хэлчхээд тэмцээд явахаар нь үндэслэлгүйгээр буруутгаад байж болохгүй" гэж хариулсан юм.

Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүд хууль тогтоох ажилдаа л анхаар

legacy:sandag-ochir gishuun/САНДАГАА.png

"Ноорог"-ийн асуудлыг УИХ, Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж эхэлсэнд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир шүүмжлэлтэй хандаж "УИХ-ын гишүүд чинь яачхаад байгаа юм бэ. Өдөрт хэдэн зуун мянган хэрэг гарч байхад нэг хэргийг авч ирээд УИХ, ЗГ-ын түвшинд яриад байх юм уу.

УИХ-ын гишүүд хууль тогтоох үндсэн үйл ажиллагаандаа анхаарлаа хандуул" гэлээ.

П.Сайнзориг: Бүлэглэлийн гар хөл битгий болоорой, О.Алтангэрэл сайд аа

legacy:sainzorig gishuun/сайнзориг.jpg

Мэдээлэл сонсох явцад УИХ-ын гишүүн П.Сайнзориг сайд О.Алтангэрэлд хандан "Бүлэглэлийн гар хөл битгий болоорой, О.Алтангэрэл сайд аа. Та Женкотой холбоотой нь үнэн шүү дээ. Бүх л харлуулах муухай зүйлийн чиглэлийг өгч байгаа шүү дээ. Өөрөө ч үүнийгээ хэлдэг. Баавартай юм аа, зарим талаараа" гэж анхааруулав.

Мөн тэрбээр "ЗГ-ын хийн хоолойн асуудал хариуцсан Тусгай үүрэгт элчин сайд З.Энхболд гэх нөхөр 280 мянган хятад оруулж ирэх гэж байна гээд намайг гүтгэж, худал мэдээлэл тарааж байгаа. Би энэ мэдээллийг нь цагдаад өгч, шалгуулъя гэж бодож байна" гэв.

Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдын багийнхан "Ноорог"-ийн бичлэгийг үзэхийг хүссэн

legacy:lodoisambuu gishuun/ло.jpg

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Ерөнхий сайдын гэр бүлийн багийнхан "Ноорог.мн сайтын хийсэн нэвтрүүлгийг л үзье" гэсэн. Тэр даалгаврыг нь цагдаагийнхан биелүүлэх гэж оролдсон гэж бодож байгаа.

Гэтэл араас нь нэг гишүүн нь хэрэгт хутгалдсан байж таараад, дансны мэдээлэл зэргээр асуудал үргэлжилсэн" гэх асуудлыг хөндөж байв. Мөн тэрбээр "О.Алтангэрэл сайд л ардчиллыг байхгүй болгож, одоо л баларчихаад байгаа юм шиг ярьцгааж байна. Үгүй шүү дээ.

Энэ бол Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсон цагаас эхэлсэн. Х.Нямбаатар сайдын үед зүгээр л самбар дээр хэргийн материалыг задалж ярьдаг байдал хэрээс хэтэрсэн.

Б.Энхбаяр сайд дээр ч үргэлжилсэн. Энийг л шийдэх гэж АН Засагт нь ажиллаж байгаа байлгүй дээ" гэв.

Н.Алтанхуяг: Хүнийг залхаан цээрлүүлэх арга хэрэглэсэн байна

legacy:Altanhuyag gishuun/newww.png

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хүнийг залхаан цээрлүүлэх аргыг хэрэглэсэн байна. Залуусыг энд тэндээс бөөгнүүлээд 22.00-07.00 цагийн хооронд байлгана гэдэг бол ЭРҮҮДЭЖ байгаа хэрэг" гээд "Тэр 8 залуу гээд байгаагаас 3-ыг нь шоронд хийчхээд байгаа юм уу, 1-ийг нь хийчхээд байгаа юм уу. Би ойлгохгүй байна" гэж ажлын хэсэгт багтсан ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзоригоос тодруулахад "Нийтэд мэдээлэх боломжтой хэмжээнд "3 хүнийг" гэж мэдээлэл ирсэн. Ямар 3 хүн гэдэг тодорхой мэдээлэл алга" гэх тайлбарыг өгөв.

С.Цэнгүүн: Хүмүүс "Ноорог"-ийн залуусыг органикаар дэмжиж, хамгаалж байгаа

legacy:tsenguun gishuun/цэнгүүн байнгын хороо.jpg

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн С.Цэнгүүн үүсээд буй асуудлыг дуугүй өнгөрөөж чадахгүйгээ илэрхийлж "Сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг баримтжуулаад, бүрэн хэмжээний кино хийх материал цуглуулахын хажуугаар хэн нэгнийг гутаахгүйгээр 4 ДЭХ ЗАСАГЛАЛЫН үйл ажиллагааг маш амжилттай явуулж байсан.

Тиймээс хүмүүс "Ноорог"-ийн залуусыг органикаар дэмжиж, хамгаалж байгаа.

Гэвч "БАРИМТАТ КИНОГОО НИЙТЭД УДАХГҮЙ ЦАЦАХ ГЭЖ БАЙНА" гээд хэлснээс хэдхэн хоногийн дараа баривчилгаа болсон. Үүнийг зүгээр хараад сууж болохгүй" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Засгийн газарт ямар хамаатай юм бэ шодой чамайг цагдаагийн дарга болгомоор байна ЕС болон бусад сайд нарийг сайн шалгаад өгөөч гуйж шодой

  • З
    Зочин

    Поп улс төрчид улам л олшроод байх юм хүний эрх ярих дуртай ардчилсан нам зоригийн хэргийн талаар нэг ч дуугарахгүй гайхалтай

  • З
    Зочин

    Ноорогийнхон нь цахим гэмт хэрэгтэн ч юмуу хэн мэдлээ

  • Х
    хүннү

    Манай гишүүд “жол” юм аа. Яг одоогийн цаг мөчид Ноорогийн асуудал, гишүүдийн ажил биш. Хууль хүчний ажилд илт хөндлөнгөөс оролцож байна. Та нар “ногооноороо” байна. АН-аас сонгогдсон гишүүд (хүмүүс) ямар их сандарч байх юм? Цагдаагийхан ажлаа хийг. Дараа нь та бүхэн хэлэх зүйлээ хэл, тэднийг өмгөөл, хамгаал. 9,3 тэрбумын хохиролтой асуудал байгаа юм биш үү? Түүнийг гол эзэн нь Баяржавхлан гээд залуу гарч ирсэн. Энэ нөхөр Ноорогийн залуусыг хөлдөө чирсэн гэж харагдаад байна. Тиймээс “эрхэм гишүүд” минь үйл явдлыг нягтлах хүртэл тайван амгалан бай!

  • З
    Зочин

    Эд чинь мөрдөгч юмуу??? Арай дэгдүү байнаа!!! Оджхргалаас авсан мөнгөө эргүүлж төлж байгаа юмуу??? Шодой албуугаас эхэлээд. Уагдаа ажилаа рийж бна. Шалгаж нотлох ёстой зүйлээ тодоруулахын тулд аваачиж карим нэг зүйл асуугаал биз. Хэзээ нэгх хүний эрх чөлөөнд хайртай болчих воо??? Худалч 2 нүүртэй пиздаанууд. Үндсэн ажилаа хийцгээ!!!!! Чадахгүй бол огцорцгоо!!!

  • Ц
    Цэвэрлэгч

    Их хурлын гишүүдээ ард түмэн та нарыг ард түмэнд хэрэгтэй зөв зүйтэй сайн хууль батлаарай гэж сонгосон болохоос биш оролцох оролцохгүй юманд оролцоод зөв ажил хийхгэсэн нэгнээ тал талаас нь зулгааж идэх нь дутаж гэнэ та нарыг чинь иййм надаас дор ухаантай байх юм гэж даанч санасангүй

  • Х
    хүннү

    Та нар мөн ч завтай хүмүүс шүү. Энэ хэдэн залуусын асуудлыг хууль шүүх нь шийдэнэ биз. Та нарт ямар хамаатай юм? Юундаа сандарч энд тэнд юм ярь гүйгээд байгаа юм? Та нарын эрх ашигт ийм ихээр нөлөөлөөд байгаа юм уу? Та нараас бол энэ хэдэн залуусын асуудал ноцтой болж эргэх нь.

  • И
    Иргэн

    Бүгдээс нь асууж шалгахгүйгээр яаж буруутайг нь олох болж байна Дамдиннямаа.

  • А
    ард түмэн

    Эд нарыг яах вэ? эр эм хөгшин залуугүй төрийн хууль батлах дээд байгууллагад орж суучаад аж ахуйн байгууллагын хэрүүлийг чирч яриад суух юм.Яасан овоо цайцан малнууд гэхээрээ ийм байдаг байна аа.Юм юм руу дайрч орж нэрээ мандуулах юм.Эргүүлэн татаад зайлуулчих юм сан.Ингэж попроод амьдраад байгаа л хүмүүс дээ.Хийх ажил байхгүй.Бүтэхгүй бүлэг этгээдүүд бидний дээр сууж байна даа. Яанам бэ эднийг,

  • З
    Зочин

    Данх Женкодоо Хууль зүйн яамыг өгчихсөн бүүр амар за...

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    зочин

    Алтангэрэл сайд ардчиллыг ДАРАНГУЙЛАЛ болгохыг хүсэж байгаа бол ардчилсан намаас хөөх хэрэгтэй болсон юм байна даа.