Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦЕГ: Гарцаар гарч явахдаа автомашинд мөргүүлсэн хүүгийн бие САЙНГҮЙ байна
150

Баянзүрхийн товчоо орчимд гарцаар гарч явсан 12 настай хүүхэд автомашинд мөргүүлсэн талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 07-ны 18:08 цагт “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны замд "Приус-30" маркийн суудлын автомашин явган хүний хүний гарцаар гарч байсан бага насны хүүхдийг мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, тухайн осол хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна" гэх тайлбарыг өглөө.
Мөн хохирогч хүүхдийн биеийн байдал сайнгүй байгаа аж.



