Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Бүсүүдийн хуралдааны үеэр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болохгүй
00

Засгийн газраас 2025 оныг Бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайд бүсүүдээр явж уулзалт зохион байгуулахаа мэдэгдэж байсан юм.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тов гарч, энэ сарын 14-ний өдөр Хангайн бүсээс эхлүүлэхээр болжээ. Бүсүүдийн хуралдааны үеэр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болохгүй бөгөөд харин долоо хоног бүрийн лхагва гарагт Улаанбаатар хотноо хийгддэг ээлжит хуралдаан хэвийн үргэлжлэх аж.



