Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХХЕГ-ын даргаар Бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилох асуудлыг ЗГ-ын хуралдаанд танилцуулж байна
20

Лхагва гараг бүр Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Уг хуралдаанаар ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэнг чөлөөлөх асуудлыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулжээ. Улмаар түүний оронд Лаос улсад Элчин сайдаар сууж байсан, бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилохоор танилцуулсан байна.
Сануулахад, Ж.Бямбасүрэн нь 2020 онд ХХЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2021 онд чөлөөлөгдөж байсан юм.



