ҮАБЗ хуралдаж, Доналд Трамп БНХАУ-д тогтоосон нэмэлт тарифтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Undesnii Ayulgui Baidliin Zuvlul/UABZ GISHUUD.png

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл яг одоо ҮАБЗ-ийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-д тогтоосон нэмэлт тарифтай холбоотой асуудлыг хэлэлцэх юм.

Тодруулбал, БНХАУ-д нийтдээ 104 хувийн татвар ногдуулахаар болоод буй нь Монгол Улсын эдийн засгийн гадаад орчинд хэрхэн нөлөө үзүүлэх асуудлыг хэлэлцэж байна.