Автомашины албан татварыг бууруулах асуудлаарх ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Т.Аубакир ахлахаар боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:aubakir/MPA_5166.jpg

Иргэд нийтийн өргөдлийн "D-Өргөдөл" цахим системд автомашины албан татварын нэмэгдлийг цуцлах өргөдөл санаачилж, 100 мянган иргэний гарын үсэг цугларсан.

Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралдаанд танилцуулж, төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Тэгвэл өнөөдөр ТБХ асуудлыг хэлэлцэж, холбогдох ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакир ахлахаар болжээ.