УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан УРАНЫ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг Улаанбадрах суманд хамт очихыг урилаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 21 сек
80
legacy:munkhbayasgalan gishuun/munhuu.jpg

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал УРАНЫ асуудлаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хамт очихыг урилаа. Тэрбээр мэдэгдэхдээ "Миний бие Говийн бүсийн 7-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн билээ. Говийн ард түмний төлөөлөл болж сонгогдсон учраас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол-Францын хамтарсан уран олборлох гэрээг тойрсон гомдол эсэргүүцэл сонгогчдоос байнга ирж байгааг гуравдугаар сарын 19-ний өдөр эрхэм сайдад уламжилж, тойргийн гишүүд болон Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, иргэдтэй уулзаж, олон улсын шинжээч урьж, Улаанбадрах сумын иргэд болон мал хөрс, уснаас шинжилгээ авах, нутгийн иргэдтэй газар дээр нь очиж уулзах хүсэлт илгээсэн боловч хариу өгөлгүй 30 хонолоо.

Мөн “Бадрах энержи” ХХК-д шаардлага хүргүүлсэн ч мөн л хариу өгөлгүй өнөөдрийг хүрэв. Миний бие Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд хүсэлт илгээх, шаардлага тавих бүрэн эрхтэй. Засгийн газар бол УИХ-аар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлуулдаг, ажлаа тайлагнадаг, олон улсын гэрээгээ соёрхон батлуулдаг, УИХ-тай зөвшилцдөг субьект. УИХ-ын гишүүний шаардлагыг үл тоодог байх ёсгүй. Хууль нь тийм юм.

Ийм учраас Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал таныг, мөн УИХ-ын гишүүний тавьсан шаардлагыг үл тоодог “Бадрах энержи” ХХК-ийн эрхэм удирдлагуудыг Улаанбадрах суманд урьж байна. Миний бие өөрийн эрх ашгийн үүднээс хандсан зүйл огт байхгүй бөгөөд говийн бүсийн иргэдийн сонголтоор сонгогдсон УИХ- ын гишүүний хувиар ард түмний төлөөлөл болох ажлаа хийж байна. Засгийн зарим гишүүд хаан болчихсон аятай аяглаж ард түмнийхээ санал хүсэлтийг үл тоож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тиймээс тавьсан хүсэлт , шаардлагыг хүлээн авахгүй юм бол дараагийн алхамыг хийх болно гэдгээ мэдэгдье" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Уншигч

    Төгрөг нуурыг сөхөхөөр нь сөрсөн базаа хийж буй арга нь юм уу даа зайлуул гэж, жээнкогоо л өмөөрсөн санаа. Үнэнд гүйцэгдэнэ дээ.

  • Э
    Энхээ

    Тэнэг бүх юмыг үгүйснэ үнэг царайлсан амьтан одоо дуугай болих хэрэгтэй

  • З
    Зочин

    Женко хулгайг ярихаар өөр юм ярьж мушгина...

  • З
    Зочин

    Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan

  • З
    Зочин

    Энэ поп худалч авгай захиалгаар ажиллаж худлаа жүжиглэаээ болимоор юм. Төгрөг нуурын хулгайн тухай яриач ээ.

  • З
    Зочин

    Гишүүдийг сайд болгодог энэ давхар дээлний заваан юмаа болио

  • З
    Зочин

    НОВШИЙН франц хамгийн хортой аргаар хамаг хурдаараа Сорчилж авчихаад зайлна , энэ аргаар олборлосон газар нутгаа Америкчууд(1970оноос олборлож байсан) одоо болтол "цэвэршүүлж"-чадахгүй байж байна цаана чинь , Монголыг бол хорлохын дээдээр хорлочихоод л яваад өгнө , хэдэн үеэрээ(ер нь насаараа)-хордож бохирдсон газар нутагтай л болно.

  • З
    Зочин

    Erguu huuhen?!?