Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Онгоцны түлш нийлүүлэх асуудлыг Зам, тээврийн сайд, Гадаад харилцааны сайд нар хариуцахгүй, АН-ын сайд руу түлхэж байна гэж АН-ын бүлэг ШҮҮМЖЛЭВ
10

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ "Онгоцны түлшийн асуудлыг яагаад Зам, тээврийн сайд нь хариуцахгүй, АН-ын сайдыг урдаа түлхээд байгаа юм бэ.
Орчуулгын алдаа байж болох зүйлийг нь яагаад Гадаад харилцааны сайд хариуцахгүй, АН-ын сайдыг түлхэж байгаа юм бэ гэдэг байр суурийг манай бүлгийн гишүүд хэлсэн" гэв.



