З.Дашдавааг АТГ-ын даргаар улируулан томилох тухай УИХ-ын тогтоол өнөөдрөөс даган мөрдөгдөж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:ATG/ATG.jpg

Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдавааг улируулан томилсон Улсын Их Хурлын 33 дугаар тогтоол нь 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс даган мөрдөгдөж эхэллээ.

legacy:ATG/ATG1.jpg

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Авлигатай тэмцэх газарт хүрэлцэн ирж, Зандраагийн Дашдавааг улируулан томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус газрын албан хаагчдад танилцуулж, гардуулан өгөв.