“Тариаланчдыг дэмжихийн тулд нэгдсэн худалдан авалтын системийг хөгжүүлэх шаардлагатай“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:tuvshin gishuun/tuvshee.png

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин "Тариаланчдыг дэмжихийн тулд нэгдсэн худалдан авалтын системийг хөгжүүлэх шаардлагатай. Тариалсан ургац тариаг нь муутгахгүйгээр хадгалж, гурилын үйлдвэрүүд рүү тасралтгүй нийлүүлдэг логистик тогтолцоог бий болгоход төр анхаарах хэрэгтэй" гэв.