Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд ус хязгаарлах тул унд, ахуйн усаа нөөцлөхийг сануулав
10

Ус сувгийн удирдах газраас төлөвлөгөөт засварын ажилтай холбоотойгоор энэ сарын 16-ны орой 21:00 цагаас тавдугаар сарын 17-ны үүрийн 04:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 1, 2, 15, 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний хүйтэн усыг хязгаарлахаар болсныг мэдэгдлээ. Тиймээс иргэдийг унд, ахуйн усаа нөөцлөхийг сануулав. Тодруулбал, дараах байршилд,
120 мянгат
19 дүгээр хороолол
Наадам центр
Нархан хотхон
Жаргалант хотхон
Хурд хотхон
Гэгээнтэн хотхон
Төв цэнгэлдэх
Оргил рашаан сувилал орчимд ус хязгаарлах юм байна.



