Үзэл санаа АЖИЛД ОРСОН

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 8 сек
90
legacy:Gantumur Lu/elchin uulzalt/Uzelsanaaajildorson.jpg

Зургийг UBN.MN

Ерөнхий сайдыг болон түүний хүүхдийг орлогоо нотлохыг шаардсан иргэдийн дургүйцэл 5 дахь өдрөө үргэлжилж байна. Цахим орчинд бухимдаж байсан иргэдийн бухимдал жагсаал болон өргөжиж, төв талбайд гарч ирээд хоёр хонолоо. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын өөрийнх нь ярьдаг, хэлдэг, баримталдаг бодлогын дагуу төрийн өндөр дээд албан тушаалтан орлогоосоо давсан хэрэглээтэй бол түүнийгээ нотлох. Хэрэв чадахгүй бол шалгагдах ёстой гэсэн хатуу зарчмыг түүнээс нэхэж буй юм.

Тэгвэл үүнтэй зэрэгцэж улстөрчид болон улс төрийн намуудын үүнтэй холбоотой байр суурь олны анхаарлыг татлаа. Бүр тодруулбал, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн байр суурь хэвлэл, олон нийтийн бухимдлыг багагүй төрүүлэв. Тэрбээр, талбай дээр жагсаж буй иргэдийг “Төлбөртэй жагсаал. Ардаа эзэнтэй” гэв. Мөн “Хүний хүүхдээр адгийн улс төр хийлээ” гэх зэргээр сэтгүүлчид рүү уурлаж, уцаарлав.

Яг энэ нөхцөл байдал дээр Ерөнхий сайдын огцрох юм уу, орлогоо нотлох зэрэг асуудлаас түрүүлж Лу.Гантөмөр гэдэг хүн АН-ын даргаар үргэлжлэн ажиллах ёстой юу, үгүй юу гэдгийг АН-ынхан дотроо ярих ёстой цаг болжээ. Түүнд баруун төвийг, шударга ёсны зарчмыг хамгаалан иргэдийнхээ жагсах цуглах эрхийг хамгаалж чадах үзэл санааны хэлтэрхий ч алга.

Учир нь тэр бол шударга ёсны зарчмыг шаардах ёстой хамгийн том сөрөг хүчний тэргүүн хүн юм. Жагсаж цуглах эрхийг нь хамгийн ихээр хамгаалах ёстой хүн бол Лу.Гантөмөр. Түүнийн өнөөдрийн албан тушаал, УИХ-ын гишүүний сэнтий бүгд ардчиллын нэр, буянаар олдсон зүйл. Гэвч тэр албан тушаалын хүлэгт баригдаж намын гишүүд рүүгээ хүртэл бухимдаж, Ардын намыг өмөөрч сууна.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайдтай зөрчилдсөн Ж.Баярмаа гишүүний үр хүүхдийн талаар адгийн муухай улс төр явсан. Намын гишүүнийх нь үр хүүхдийг өөр эцэгтэй гэх хүртэл нь гүтгэж адгийнаас адгийн хэлбэрээр улс төр хийж байхад “Бид ажлаа хиймээр байна. Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйх асуудал өндрөө аваад байх асуудал биш” гээд гудиггүй ярьж зогссон хүн бол Лу.Гантөмөр. Гэтэл өнөөдөр зүгээр л орлогоо нотлохыг шаардсан жагсаал, иргэдийн шүүмжийг харлуулж албан тушаалаа хамгаалж, намаа бүхэлд нь булшилж байна.

Мэдээж түүний ингэж үхэн хатан, улаан нүүрээрээ хамгаалан зогсож буй гол шалтгаан нь хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорчихвол Лу.Гантөмөр гудамжинд гарна. Хамтарсан Засгийн газар байхгүй болно. Намын даргаар арай гэж торгоож өгч байсан Л.Оюун-Эрдэнэ байхгүй болчихоор намынхан нь түүнээс сонгуулийн хариуцлага, өнгөрсөн хугацааны бүх тэнэглэлийнх нь хариуг нэхнэ.

Товчхондоо Лу.Гантөмөр ажилгүй болно гэсэн үг. Яг нарийндаа бол хамтарсан ЗГ-ыг хуулийн дагуу байгуулаад, түүнд нь Лу.Гантөмөр тэргүүтэй АН-ынхан ороод суучихаагүй. Энэ бол Үндсэн хуулийн бус хамтрал. Харин Лу.Гантөмөр, Э.Одбаяр тэргүүтэй нөхдүүд зүгээр Ардын намд АЖИЛД ОРСОН төдий л зүйл юм.

Түүнээс гадна Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нараас өөр шударга ёс шаардаж чадаж байгаа Ардчилсан намын гишүүн гэж алга. Бүлгийн дарга нь, бүлгийн гишүүд нь бүгд ус балгасан мэт зугтаж хэвлэлийн камераас бултаж явна. Ийм ардчилал, Ардчилсан намын гишүүд, үзэл санааны лидерүүд гэж байдаггүй юм. Тэдний хэлээ хазаж, үг дуугүй ичгүүртэйгээр зугтаж буй ганцхан шалтгаан нь бүхэлдээ Ардын намд ажилд орж, сайд даргын суудал зулгаачихсантай нь холбоотой. Төсөв, төр хоёрыг зэрэг данхайлгаж баахан хяналтын менежер тавиулж, сайдын суудал авч, яам, тамгын газраар дүүрэн ороод суучихсан АН-ынхан цаашид ч үгээ хэлж чадахгүй. Иргэдийнхээ талд зогсож чадахгүй. Нэгэнт барьцаалагдсан. Найман жил гудамж метрлэж байсан тэд өнгөрсөн долоон сарын хугацаанд төсвөөс өм цөм хусчихсан нь тодорхой. Ирэх сонгуулийн өмнө гэхэд л Ардын намынхан тэдний авлига, хулгайг дэлгэж нүүр хийх газаргүй болгоно.

Засгийн бодлогыг нь шүүмжиллээ гээд бүлгийн гишүүдээ “Намын бодлого сөрсөн” гээд хариуцлага тооцох тухай яриад зогсож байгаа Лу.Гантөмөрөөс юу ч хүлээгээд нэмэргүй болжээ.

Тиймээс Ерөнхий сайдын бодлого, үйлдлийг шүүмжилж буй АН-ын гишүүд хүний намын даргаас хариуцлага нэхэхээсээ түрүүлээд Ардын намд ажилд орсон Лу.Гантөмөр даргынхаа асуудлыг ярих цаг болжээ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Лодой одоо шударга хүн мөн үү Ардчилсан нам гэхээр л засгийн газрыг шүүмжилж унагаж байдаг хамтран ажиллавал АН биш болчихдог юм уу Одоо АН ын дотроос нь унагааж дараа нь засгийн газрыг унагааж өөрсдийн луйвараа үргэлжлүүлэх бодлого явагдаж байна

  • I
    irgen

    iim setguulch gej bh y,zugeer l gar hul

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Энэ Гантөмөр ааштай жаравгар эм шиг харагдаад бна

  • Z
    Zochin

    Гантөмөр, Доржхандын мэдэгдлээс харахад энэ улс доройтлын замдаа оржээ

  • З
    Зочин

    Энэ 3 гишүүн сошиолыг сэвж байгаа болохоос шударгадаа биш шүү дээ

  • Д
    Дэнзэн

    Засгийн газар огцрох ёстой. 24 оны УИХ-ын сонгуулиар АН-ыг албаар МАН-нд ялагдуулах хуйвалдааныг зохион байгуулсан Лу. Гантөмөр МАН-ын БЭТ Э.Одбаяр, Ганибал, Туваан нарыг АН-ын жирийн гишүүд хэзээ ч уучлахгүй шүү. Энэ 3-н хүнд эрт орой хэзээ нэгэн цагт хариуцлаг тооцох цаг ирнэ, эд нар АН-ыг МАН-нд зарж албан тушаал авч мөнгөтэй болж галзуурч яваа хүмүүс. АН-ыг МАН-ын хатавчны нам болгож зарж борлуулж амьдралаа сайжруулсан төлөөсөнд нь АН-ын 200 мянга гаруй жирийн гишүүдийн итгэл саналыг МАН-нд худалдаж уландаа гишгэсэн арчаагүй хулгайчууд нүглээ даах уу. АН-ын гишүүдээ шударга ёсыг намдаа тогтооё, БЭТ Одбаяр, архичин Гантөмөр, Ганинбал, Туваан нарыг намын удирдлагаас зайлуулж хариуцлага тооцохгүй юм уу

  • З
    Зочин

    SEXSEER VANXANI AJIL XNE BOOW XXI80 955877

  • M
    Megawatt Icon "Z"

    Gantumuriig 5 yanzaar shiitgeh nuhtsul 100% burdcheed baina. 1) Namiin Dargaas husch zailuulah; 2) AN-aas uter turgen hooh; 3) Ardchilalaas urvasan; 4) Ohin ni ANU-d yamar eh uusver, orlogoor tansaglaj baisniig togtooh; 5) Gadaadiin shashinaar mongoliin bolovsroliig suitgej baisand hariutslaga tootsoh. Ter shashinaas salah gej Japanese Government mash ih um hiisen, Abe Shinzo-goo ch ter shashinii hund aluulsan