Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг М.Бадамсүрэн ахална

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Baingiin horoo Ediin zasag/bb2.jpg

ЭЗБХ-ны өнөөдрийн /2025.05.16/ хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа.

Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ахлах бол гишүүдээр О.Батнайрамдал, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд болон Г.Очирбат, Б.Мөнхсоёл, Ш.Бямбасүрэн, Д.Батбаяр, Р.Батболд, Г.Ганбаатар нар ажиллана.

legacy:Baingiin horoo Ediin zasag/baingiinhoroo.jpg legacy:Baingiin horoo Ediin zasag/b1.jpg