ТЦА: 64 хүнсний төвийн замд 2 автомашин мөргөлдсөн жолоочид нь эрүүл байсан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/09/osolttsaubncopy.jpg

Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2025.05.16/ 07:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 64 хүнсний төвийн замд суудлын 2 автомашин мөргөлджээ. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл мэндийн хувьд хохирол учраагүй гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогджээ.