Эдийн засагч Ц.Лут-Очир: D Petition Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг огцруулах миний цахим өргөдлийг авахаас татгалзсан. УИХ-ын Тамгын газрын хариу үнэн утгагүй

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
70
legacy:2025/05/3/lutaa.jpg

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр сошиал хуудсаараа өндөр үнийн дүнтэй цүнх, хувцас, бөгж, машин зэргийг бэлгэнд авсан талаараа нийтэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн дунд тэднийг төсвийн мөнгөн дээр "туйлж" байж болзошгүй гэх асуудлыг дэвшүүлж эхлээд буй.

Тэгвэл Эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар гурван өдрийн өмнө АТГ-т өгсөн байдаг. Тэгвэл тэрбээр өнөөдөр цахим хуудаснаа "D.parliament-ын D Petition буюу нийтийн өргөдөл, гомдлын систем Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах миний цахим өргөдлийг авахаас татгалзсан. УИХ-ын Тамгын газрын хариу үнэн утгагүй. Үндсэн хуулийн 25-р зүйл, УИХ-ын тухай хуулийн 39.3-т заасан иргэдийн цахим өргөдөл хүлээн авахаас татгалзах 5 үндэслэлд нийцсэн эсэх талаар тодруулга авахаар хандлаа" гэжээ.

Ташрамд дурдахад, тэрбээр АТГ-д гаргасан гомдолдоо "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн нар, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын цахим орчинд тархсан хэрэглээний зардлын байдал нь АТГ-д мэдүүлсэн ХОМ-тэй нийцэхгүй, тухайн өндөр үнэтэй зарлагыг авлигын мөнгөөр төлсөн, мөнгө угаасан байж болзошгүй байгаа тул хуульд заасан үүргийнхээ дагуу тухайн мэдээллийн мөрөөр хэрэг үүсгэж шалгаж өгнө үү" гэж бичсэн байдаг.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Оюун-Эрдэнэ М.Энхболдыг тээр жил яалаа. Одоо М.Энхболд биш Оюун-Эрдэнийн хүү өөрийг нь ёстой сэгсийтэл нь чирээд буулгах боллоо доо. Үйлийн үр хаалга андуурдаггүй гэдэг чинь энэ дээ. Өнөөдрийн жижигхэн албан тушаал, буруу замаар олсон хэдэн халтар төгрөгөнд толгой нь эргэж хүний ажил амьдралыг булаасан тэнэгүүд эхнээсээ хийсэн муу үйлийн үрийнхээ горыг амсаад эхэлсэн байна лээ. Үргэлжлээд хар толгой дээр нь бөөн бөөнөөр асгарах болноо

  • З
    Зочин1 жил өмнө

    Улс орны асуудалд анхаараач, Моншол улсыг сүйтгэсэн одоогийн дүр төрхийг бий болгосон Аугаа хулгайчид хорлогчидтой тэмцээч.....гэнэт хараа орж, сонор чинь нээгдээ юү.....өмнөх он жилүүдэд хараа сонсголгүй байсан ууу!!!!!!??????

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ ацын эдийн засагч гэж юу байдаг юм дөрвөн аргын тоо бодож чадах уу

  • З
    Зочин1 жил өмнө

    Лут-Очир чи 2028 оны сонгуульд Оюун-Эрдэний тойрогт нэр дэвг. Эхэлсэн ажлаа дуусгах нь зөв.

  • З
    Зочин1 жил өмнө

    Хүүхдийн орлогыг нотлохыг авлигатай тэмцэх газраас шаард. ЗГ-ыг огцруулах асуудал тэс ондоо. Энэ этгээд хүзүү дагуулаад гуя болгоод байна. Маш буруу сэтгэлгээ. Хөлсний л юм бгаа болов уу даа. Ойлгомжтой

  • З
    Зочин1 жил өмнө

    УИХ нь хамгаалсан ч ард түмэн итгэлгүй болсоон, зайлуулцгаая

  • О
    Огцор ЕСайд1 жил өмнө

    Оюунэрдэнэ огцор үг дуугүй огцор