Х.Нямбаатар: “Ленин клуб“-ийн дэргэд зөвшөөрөлгүй барилга барьсан хүмүүс их БЯРТАЙ юм билээ. Тэд эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
40
legacy:nyambaatar hotin darga/MPA_9327 copy.jpg

ОХУ-д эзэмшүүлсэн "Ленин" клубын газрыг 2014 онд хотын даргаар Э.Бат-Үүл байхдаа захирамж гаргаж нэр бүхий Монгол иргэдэд тухайн газрыг давхардуулан эзэмшүүлсэн гэх асуудлыг НЗДТГ-ын дарга Д.Амгалан өмнө нь мэдээлж байсан билээ. Өөрөөр хэлбэл нийслэлээс тус газрыг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж үзэн газар дээрх обьектыг албадан буулгах ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд явуулсан юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад тэрбээр "Ленин клуб"-ийн дэргэд зөвшөөрөлгүй барилга барьсан хүмүүс их БЯРТАЙ юм билээ. Баахан бөхчүүд авчирсан. Өдөрт нь шүүгчийн бичиг ирүүлсэн. Би тэр шүүгчийн асуудлаар шүүхийн сахилгын хороонд бичиг явуулна. Өөрөөр хэлбэл шүүгч захирамж гаргаж болохоос наад ажиллагаагаа түр зогсоо гэдэг бичиг явуулах ёсгүй. Тиймээс нэлээд хүчтэй, нөлөөтэй хүмүүс байна лээ. Хоёрдугаарт, залилан хийсэн үйлдлийг нь шалгуулахад 2025 он гарснаас хойш 3 удаа ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ санал гаргасан байсан" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    мандухай хотел

    дүүрэг бүрд л тухай нь үед дулаан, цахилгаанаа төлж дийлэхгүй төрийн өмчит олон байр байлаа, бидний санах: мандухай зочид буудал, хүүхэд залуусын театер (одоогийн хаан банк) хүүхдийн 100 ийн, гуталын 22ын нэгэн орцоор юу боллоо доо бор оймос гозойгоод л.. хэн хэдэн төгрөгөөр тухай нь үед зарсан тухай мэдмээр байна

  • З
    Зочин

    Хотын төвийн бохир орчин

  • З
    Зочин

    Zuv, zuv. Uzeed bai, Bitgii buuj uguurei?!?

  • З
    Зочин

    VANXANDI SEXSEER BOOW XXNO ANUSDI TAASHAALDI80 955877