Бага хурлаа зарлаж Ерөнхийлөгчөөс зөрсөн Ерөнхий сайдын УЛС ТӨРИЙН цаана...

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 48 сек
190
legacy:Zasag Oyun-Erdene/oyukna/ESulstur.jpg

Гэрэл зургийг UBN.MN

Ерөнхий сайдыг огцруулах “галт тэрэг” нэгэнт хөдөлснийг Ерөнхийлөгчийн өчигдрийн үг, үйлдэл тодорхой зарлав. Тэрбээр, үүнийг л хийх гэж өнгөрсөн ням гарагт “дахин нэр дэвшихгүй” гэж өөр рүүгээ чиглээд байсан улс төрд цэг тавьсан хэрэг. Ингээд өчигдөр бүгдийг гартаа авч Ерөнхий сайдыг “Ажлаа өг” хэмээн лүндэн буулгасан нь тэр биз.

Тэгвэл одоо Ерөнхий сайдын улс төр өрнөж эхэлж байх шиг байна. “Ажлаа өг” гэх Ерөнхийлөгчийн үгний араас Ерөнхий сайд “Хамтарсан ЗГ-аа хамгаалж том төслөө явуулна, Ерөнхийлөгч дангаараа ЗГ байгуул гэж тулгасан” гэх мэдээлэл сошиал орчинд гарав.

Ингээд хэдэн цаг нам гүм суусан улс төр дахин хальт амилж МАН-ын бага хурлын товоо гишүүддээ хүргүүлснээр өчигдрийн улс төр түр завсарлав.

НЭГ, Ерөнхий сайд огцорсон шалтгаанаа хамтарсан ЗГ-ыг Бага хурал дэмжсэнгүй гэдэг өнцөг рүү шилжүүлж, дараагийн ЗГ-ыг дагуулж тонгорч хамтралгүй улс төр рүү түлхэх гэж байна

Намын бага хурлаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхийг Ерөнхийлөгч дэмжээгүй гэдгийг баттай эх сурвалж мэдээлж буй. Өөрөөр хэлбэл, өчигдөр МАН-ын бүлэг дээр яригдсан “Нам дээрээ хамтарсан ЗГ байх эсэхээ шийдүүлье”, “Ерөнхий сайдын асуудлыг намын асуудал болгож, парламентын зөрчил рүү оруулж болохгүй” гэдэг хоёр өнцгийн нэг. Ерөнхий сайд өөртэй нь холбоотой өрнөх гэсэн улс төрийг өөрөөсөө холдуулж намын бага хурал дээрээ хамтарсан ЗГ-ын хувь заяаг шийдэх асуудал болгох улс төрийн тоглолт хийж байна гэсэн үг. Тиймээс л намын даргын хувиар Л.Оюун-Эрдэнэ Бага хурлаа хуралдуулах зар тараасан гэж харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ил цагаан байдлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэх гэж байна гэж харж болохоор байгаа юм. Тиймээс л нам дээр асуудлаа наахгүйгээр хувиараа өргөдлөө өг гэснээс нь зөрж буй хэрэг.

Тэгвэл Ерөнхий сайд яагаад ингэх болов. Юуны тулд ийм улс төрийн замыг сонгов. Мэдээж яг өнөөдрийн нөхцөл байдалд хүүхдийнхээ холбогдсон асуудлаас болж өргөдлөө шууд өгөөд гарвал түүний хувьд өнгөрсөн хугацааны бүх амжилт, ололтоо булшилж хаях болно. Ингээд ч зогсохгүй эргэж ирэх орон зай нь хаагдаж, зам нь хумигдах эрсдэлтэй. Тиймээс орлогоо нотолж чадахгүй, хүүхдийнхээ ямар эх сурвалжаас олсон мөнгө нь тодорхойгүй зүйлээс болж огцорсон гэх муу нэр зүүхгүй гэсэндээ хамтарсан ЗГ-ыг хувь заяаг татаж оруулж ирж байгаа юм.

Дээр нь нэмээд Ерөнхий сайд өөрийг нь унагахаар ажиллаж буй намын нөхөд болон дараагийн Ерөнхий сайдад горилохоор тохирсон нөхдүүдийг дагуулж тонгорч байна гэсэн үг. Тодруулбал, МАН-ын Бага хурлаас хамтарсан ЗГ-ыг дэмжихгүй гэж шийдвэл дараагийн Ерөнхий сайд үнэхээр хүнд улс төр дундуур явна. Түүний эсрэг Ардчилсан намын яахаас ч буцахгүй “өлсгөлөн” хэд. Хамтралаас гарсан сөрөг хүчин болох ХҮН нам зэрэг улс төрийн маш том эсэргүүцэл орж ирнэ. Тиймээс л хамтралыг Ардын намаар задалж хаях нь Ерөнхий сайдын дагуулж тонгорох мэх юм.

ХОЁР, Сарнайтай байшинд Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх хоёрын бодлогыг сөрж зогсох нэг ч БАГА ХУРЛЫН ГИШҮҮН БАЙХГҮЙ

Одоо хамгийн чухал асуултын хариулт. Бага хурал дээр Ерөнхий сайд ялах уу, Ерөнхийлөгч ялах уу. Үүний өмнө “Д.Амарбаясгалан аль талд байгаа вэ” гэдэг асуултад хариулчихсан байх ёстой.

Яг одоогийн Бага хурлын гишүүдийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар тултал нь "базаж" байгаа. Бага хурлын яг одоогийн 369 гишүүнээс энэ хоёр хүний бодлогыг сөрж зогсох чадалтай нэг ч хүн сарнайтай байранд гарахгүй. Ялангуяа МАН-ын генсекээр найман жил ажиллачихсан Д.Амарбаясгалангийн хүч Бага хуралд тоймгүй их. Харин энэ хүчээ найздаа өгөх үү, Ерөнхийлөгчдөө өргөх үү гэдэг л сонин.

Өнгөрсөн өдрүүдийн улс төрийг харахад Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх хоёрын бодлого нэг цэг дээр уулзсан нь тодорхой болсон. Энэ хавар лав ЗГ-ын нэг ч бодлого УИХ-ын босгыг даваагүй. Цаашдаа ч энэ хэвээрээ давахгүй юм билээ.

Дээр нь нэмээд, одоо Л.Оюун-Эрдэнийн эсрэг ажиллаж байгаа гишүүд Бага хурал дээрээ ажиллана. Ингээд хурал нь хурцхан болох ч шийдвэр нь бараг л Ерөнхий сайдын эсрэг гарах нь ойлгомжтой дүр зураг ажиглагдаад байна.

ГУРАВ, Ерөнхий сайдыг огцруулах асуудал Ардын намын бүлгийг ХОЁР ХУВААЛАА

Ардын намын бүлэг албан ёсоор хоёр хуваагдах зам руугаа орлоо. Ерөнхий сайдын парламентад оруулж ирсэн гишүүд болон Ерөнхийлөгчийг дэмжиж Засгийн газрыг огцруулсан хэсэг ирэх жилүүдэд ил далд ихээхэн толхилцоно. Ингэж явсаар сонгуультай золгож аль нэг талаа тоглоомоос чирч гаргах ажлыг хийх болов уу. Дээр нь нэмээд, Л.Оюун-Эрдэнэ болон Х.Баттулга гэдэг хоршил дараагийн Засгийн газарт багагүй улс төр үзүүлэх байх.

Маргааш хуралдах Бага хурал нь энэ үйл явцыг улам бүр гүнзгийрүүлж гал дээр тос нэмэх л байх. Засаг огцорсон тэр цагаас хойш засгаас жийгдсэн гишүүд, Ерөнхий сайдын квотоор орж ирсэн гишүүд нэгдэж нягтрах ажилдаа ханцуй шамлан орох нь гарцаагүй.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Оюун-Эрдэнэ авилглатй тэмцэнэ гээд юу ч хийж чадаагүй. Элбэгдорж, Сайханбилэг, Бадамжунай, Мие, Сү, сахал Эрдэнэбилэг нараас нэгийг нь ч шоронд хийж чадаагүй. Харин ч Хурц мэтийг албан тушаалд дэвшүүлсэн. Энэ нь эргээд өөрийг нь нухлаа даа. Ядаж Эбиг шоронд хийсэн, алсан бол иргэд талархах байлаа.

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal yanhan solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

  • Б
    Батжаргал

    МАН мундаг байна аа, ямар ч нийгмийн дэмжлэгэгүй болсон, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй энэ цаг үед Оюун-Эрдэнэ гэж хувь хүнийх нь нэр хүнд шалан дээр унаж улмаар намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул намын нийт эрх агшийн төлөө намын даргаа (Засгийн газрыг )огцруулахаар болж байгаа нь тун ухаалаг алхам юм. АН одоо шалаар нэг тарсан нэр хүндгүй намын даргаа хэзээ солих вэ, МАН ын БЭТ-ээсээ ядаж салахгүй юм уу. 2024 оны УИХ-ын сонгуулиар АН ялах бүрэн боломж байхад МАН-нд тал засаж, хуйвалдаж албаар АН-ыг ялагдуулж өгч шанд нь албан тушаал авцгаасан бэртэгчингүүд болох БЭТ Одбаяр, ЛуГантөмөр, Туваан, Ганибал нарт хариуцлага тооцож намаас хөөх ёстой шүү дээ.

  • З
    Зочин

    Засаг төрөө тогтвортой байлгаж ажлаа хийгээчээ УИХ-ын гишүүдээ. Юуны төлөө сонгогдсоноо мартав уу.

  • D
    Dorj

    Danh ymarch chadamj alga turuus zailah heregtei

  • З
    Зочин

    ОЭ нууц амраг Дөлгөөн, ах хэрээ баатар хоёртоо зориулж Монгол Хаан жүжгээр мөнгө угаасан. Энэ бол маш илэрхий мөнгө угаалт. Төр жүжиг санхүүжүүлэх ёсгүй шүү.

  • А
    Аки

    ОЭ бол ЕС хийх хэмжээний төлөвшил алга. Хэрээ ах нь жонхуугийн мөнгөний хавханд орчихсон нь ойлгомжтой шдээ. Миеэ-д онц хэрцгий авир гаргаж байсанийг нь хүмүүс мартаагүй байгаа. Үнэхээр ам задгай хэрүүлч, чавганц нөхөр юм, энэ ОЭ.

  • З
    Зочин

    Үлдэхийн тул хэнийг ч харлуулж өөрийгөө зөвтгөх юм байна

  • З
    Зочин

    Чиний хүүхэд бас л чам шиг тэнэг

  • З
    Зочин

    Сэтгүүлч яг үнэнг бичжээ гэхдээ АНын өлөн хэд баярлах болоогүй байна ОЭ сайд та нарт доромжлуулаад зүгээ бна гэж байхгүй Тэмүжин тэргүүтэй новшнууд аа цусаар уйлах вий

  • З
    Зочин

    Oyunerdene zasgiin gazartaigaa xamt zail. Urlag soyol bish xeden savsaganasn yumnuud, baaxan trolluud, uurtuu bolon ger bul xyyxdyydee xyazgaarguigeer mungujuuljee. Yalaa uur oyunerdenee zailaxaar chini naad tusluud chini mash xurdan tuvuggui yavna.

  • З
    Зочин

    Оюун-Эрдэнэ эхлээд шударга юм ярьж явсан ч бүтээсэн нь үгүй. Элбэгдорж нартай тэмцэнэ гэсэн ч нэгийг ч барьж чадаагүй, Бадамжунайг хүртэл сулласан. АН-тай тэмцэх байтал хөнжилдөө орж, Эбигийн алуурч Хурцыг хүртэл дипломат болгосон. Баахан мега төсөл гээд яриад байдаг, утаа, түгжрэл, метро гм шийдсэн юм алга. Сүүлдээ хувьдаа хөрөнгөжиж, баяжиж Эбигээс ялгаагүй болж ирлээ. Мэдээж Амарбаясгалан, Амарсайхан гээд Миегомбын Энхболдын гар хөлүүд бол бүр дор хүмүүс албан тушаалыг нь авах гэж үзнэ.

  • З
    Зочин

    Орлогыг нотлуулах ёстой тэр дөлгөөн гээд нууц амрагийнх нь дансыг ч гэсэн шалгах ёстой

  • З
    Зочин

    Оюунэрдэнээ огцруулаад орлогыг нь тодорхойлуулах л хэрэгтэй дараагийн ажил нь МАН.ын асуудал.Төр АЖЛАА ҮРГЭЖЛҮҮЛЭН ХИЙХ НЬ ОЙЛГОМЖТОЙ.ИРГЭД ШААРДСААР Л БАЙНА.ОЮУНЭРДЭНЭ ЕС.ТҮҮХЭНД БАЙГААГҮЙГЭЭР УДААН АЖИЛЛАА ШҮҮ ДЭ.БАС Л ХОНШООРТОЙ юм.Одоо боллоо.

  • З
    Зочин

    Женкотой нийлсэн хүмүүс нэн бол үхдэг нэг бол шоронд ордог. Харин ч огцроод өнгөрвөл их юм

  • С
    Сонгогч

    Ерөнхийлөгч Ерөнхий сайд 2-ыг уулзахад хамт орсон нөхдүүд Худлаа мэдээлэл тараахаа болимоор .Энэ Засаг унавал ард олон л Хохирно.Авилгачид хожно

  • И
    И

    ОюунЭрдэнэ өөрт нь холбоотой асуудлыг хамтарсан ЗГ - н асуудал болгож МАН - ын бага хурал хуралдуулж байх шив ? АТГ нь Их хурлын Ёс зүйн хороонос хүсэлт ирээгүй гээд шалгалтын аэил хийхгүй, хэд хоногоос асуудал замхрана гэж тооцжээ.

  • З
    ЗОЧИН

    тэнэг хүүхэдтэй байхаар ийм болдог юм. эцгийнхээ нэр хүндийг унагаж түмэнд олзлуулсан тэнэг ухамсар дорой хүү юм даа үхсэнээ хийж ганц бизнес хийж үзээгүй байж хэмжээгүй их мөгнө үрж байдаг бна бөгс хүчтэй гэж энэ дээ монголд хүүхнүүд бөгсөөрөө улс орныг сүйрүүлж байна даа энэ хэдэн авлигач гэх томчуудын ард ердөө л хязгааргүй шуналтай хэдэн хүүхнүүд байгаа юм шдээ. Энэ Ерөнхий сайд уг нь монголд бугшсан олон бузар булай юмнуудыг шарх хагалж буй шиг задалсанд уурсан бачимдаж байгаа хөрөнгөтнүүдэд маш сайхан олз болж байна даа уул нь улс орноо бодоод энэ залууг байлгаж байгаад эхлүүлсэн ажлыг нь дуусгуулчих юмсандаа.

  • З
    зочин

    хүрэлсүх ч хэрэггүй