Д.Ганмаа: ЭМ-ийн сайдын багцад 845.7 тэрбум төгрөгийн 6 төсөл байгаагаас 667.3 тэрбум төгрөгийн зээл ашиглагдаагүй, хүү нь хуримтлагдаад байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/09/ganm.png

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа "ЭМ-ийн сайдын багцад гадаадын зээл, тусламж 845.7 тэрбум төгрөгийн 6 төсөл байгаагаас 667.3 тэрбум төгрөгийн зээл ашиглагдаагүй, хүү нь хуримтлагдаад байна. Ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй байна" гэлээ.