ШУУРХАЙ: Эмийн үйлдвэрийн газрын асуудлаар Х.Нямбаатартай ШҮҮХДЭЛЦСЭН Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлахаар АТГ-ын алба хаагчид ажиллаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 44 сек
100
legacy:hatanbaatar doping/03a88a783586847ac7f7a937d2f71dd6_x3.jpg

Элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлахаар яг одоо АТГ-ын албан хаагчид ажиллаж буй талаар эх сурвалж мэдээллээ.

Ж.Хатанбаатар нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар захиармж гарган, эмийн үйлдвэрийг нурааж, "Хатанбаатар" эмнэлгийг нийслэлийн өмчид шилжүүлж авсан үйл явцыг шүүмжилж байв.

Ардын эмч Ж.Хатанбаатар захидалдаа “Уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэхэд Монголдоо анхдагч нь байсан эмийн үйлдвэрийг нурааж, хогийн цэг рүү ачуулснаа гавьяа байгуулсан мэтээр хотын дарга нар хэрхэн “сурталчилсныг” олон түмэн харсан.

Хотын удирдлагын энэхүү хууль бус шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэвч шүүхээс түдгэлзүүлээд байхад, хотын дарга өөрийн биеэр гарч ирээд уг газрыг "Дуудлагаар худалдана" гээд лайвдаж байна. Шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад, ямар том эрх ашиг хотын даргаар өөрөөр нь лайв хийлгэж чадаж байна аа. Хууль зөрчиж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаа өөрөө батлан гүйж гарч ирж “сурталчилгаа” хийж байгаа хотын дарга эмийн үйлдвэрийн газрыг хэнд өгөхөөр улайрч байна вэ.

Нөгөөтэйгүүр, Шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан газар дээр дуудлага худалдаа явуулна гэж зарлаж байгаа чинь Эрүүгийн хуулиар бол залилангийн гэмт хэрэг биш үү. Шүүхээс түдгэлзүүлсэн газрыг авна гэж мөнгөө төлөөд ирж байгаа компаниудад энэ талаарх мэдээллээ Х.Нямбаатар ил тод өгч байгаа юу.

Монгол Улсын төр засаг үргэлж өнөөгийнх шиг Х.Нямбаатарын хууль бус үйлдлийг хараагүй царайлж суухгүй, бас хууль ярьдаг хэрэгжүүлдэг цаг ирэх нь мэдээж. Тэгэхэд шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад хууль зөрчин явуулсан дуудлага худалдаа хүчингүй болоход мөнгөө төлж дуудлага худалдаанд оролцогчид яах уу” гэдэг асуудлыг хөндсөн байсан.

Өөрөөр хэлбэл, шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад, хотын дарга дуудлага худалдаа явуулна гэж зарлаж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг илчилсэн. Хотын даргын хууль бус үйлдлийг илчилсэн намайг АТГ баривчлах биш, харин хууль бус юм хийгээд байгаа хотын даргаа зогсоох ёстой байсан бус уу.

Хотын дарга Х.Нямбаатар хууль, шүүхийн шийдвэрийн дээгүүр туучин Монголын уламжлалт гэсэн бүхнийг үзэн ядах мэт нурааж, устгаж байгааг хараад л суух уу Д.Амарбаясгалан дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ" гэжээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Харин ч олон жил луйвар хийсэн юм бишүү.Нямбаатарын зөв.Хараа хяналтгүй үед баахан хүний өвчнөөр бизнес хийсэн бна .Юманд хязгаар хяналт гэж байдгийм шүү.

  • З
    Зочин

    Жинхэнэ луйварчин ацны ардын эмч...

  • З
    Зочин

    Бас нөгөө эмчийг баривчиллаа гээд баахан юм болох байхдаа олон хүний элэг эмчилсэн гээд сэвж өгөх нь ээ

  • И
    Иргэн

    Батгана суусан газар балагтай гэж. Эрүүл мэндийн салбарт аль 12 жилийн өмнө л гай тарьж явсан Хатанбаатар Элэгний эмнэлгийг олон жил хувьдаа хууль бусаар завшсан бол Чинбүрэн гишүүний экс эхнэр одоо ч ЭМЯ-нд ХШҮДАГ-ын даргаа хийсээр. Эрүүл мэндийн салбарын цахим систем хөгжүүлэгч дотоодын компаниудаа шахан гаргаж гадны цахим системийг эмнэлгүүдэд хүчээр суурилуулж, Монгол хүний эрүүл мэндийн чухал мэдээллийг даатгасан нь ямар гай дагуулж өнөөдрийг хүртэл үргэлжилж байгааг тэр салбарынхан л мэдэх байх. Хатанбаатартай холбоотой асуудал шийдэгдэх гэж байгаа бол Төгсдэлгэрийнх хэзээ бол. Хүлээх л үлдлээ

  • З
    Зочин

    Халдвартын эмч нар чинь ноойлын ногоон тэгнүүд шүү дээ. ХӨСҮТ чинь ЭМЯ-ны мөнгө босгодог газар.

  • И
    Иргэн

    Нийслэлийн хөрөнгийг өчнөөн жил ашигллаа ханаж цадахгүй бна уу буцааж авах нь зөв чиний тэр элэгний эмнэлэг тан хэнд хэрэгтэй юм Чиний танг уугаад эгч минь өнгөрсөндөө.Ардын эмч ч гэх шиг төр хөрөнгөө авах нь зөв

  • З
    Зөв

    Ийм хууль бус зүйлээр яваад сурчихсан луйварчидыг барих л хэрэгтэй шдээ

  • З
    Зочин

    Ёстой хуулиас дээгүүр давхиж төр захиргааны шийдвэрийг уландаа гишгэж байсан хүн чтнь энэ хатанбаатар гэгч мөнөөс мөн өилээ. Одоо үнэнд гүйцэгдэж шалдаа бууждээ. Үүнийг шлронд хийсэнч багадана. Мөнч их юм бий үүнд. Сайн хорьж шалгах хэрэгтэй. Ардын эмч цолыг яаж авсаныгч шалгах. Үүнийг миний мэдэх халдвартын эмч нар даанч нэг нүдээр харж тлодоггүй юмшүү!!!

  • З
    Зочин

    Энэ муу яасан ханаж цаддаггүй паразит вэ? Эдний гэр бүл яг тэр Паразит киноны паразитууд шүү. Улсын өмчийг өчнөөн жил хувьдаа ашиглаж хэмжээлшгүй их мөнгө идлээ. Одоо болсон баярлалаа гэхийн оронд, өөдөөс өрвөлздөг овоо муу паразит юм даа. Гэр бүл үр хүүхдүүд нь ичиж үхэх хэрэгтэй.

  • Л
    Луйварчин пяз

    Зайлаа