“2026 оны хөгжлийн төлөвлөгөө бол ХОШГОРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ шиг санагдаж байна“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:baterdene shohtg/bbb05.png

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "2026 оны хөгжлийн төлөвлөгөө бол ХОШГОРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ шиг санагдаж байна. Ямар хүн энийг хийдэг юм бэ. Одоо ийм ҮЛГЭРИЙН юмнаасаа салахгүй юм уу. Муу ч, сайн ч 21-р зуунд амьдарч байна шүү дээ.

Орон нутагт хөгжлийн бодлого гэдэг зүйл чинь сүйрсэн. АРХИДАЛТААС болж, нэг айлын 3 хүүхэд нэг дор хүчирхийлүүлсэн хэрэг гарсан. Сум бүр дээр жилд 1-2 хүүхэд АМИА ХОРЛОЖ байна" гэлээ.