“ТӨК-иуд дээр 5-6 хүний цалинг 1 хүн авч байгаа хэрэгтэй, хэрэггүй хүнд зориулсан орон тоонуудыг цөөлөх ёстой юм биш үү“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2026/04/450227972_908000198038489_1509067105638985146_ncopy.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Мөрөөрөө ажлын ачаалалдаа дарагдаад, 1.2 сая төгрөгийн цалин авч байгаа төрийн албан хаагчдыг яагаад ЦОМХОТГОХ гээд байгаа юм бэ. Үүний оронд ТӨК-иуд дээр 5-6 хүний цалинг 1 хүн авч байгаа хэрэгтэй, хэрэггүй хүнд зориулсан орон тоонуудыг цөөлөх ёстой юм биш үү.

ТӨК-иуд чинь бөөн АЛДАГДАЛТАЙ байна гэчхээд, гурван намын БЭТ гээд томилогдоод байгаа шүү дээ" гэлээ.