О.Алтангэрэл: 2002 оноос хойш Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авсан мөртлөө хөрөнгөө хураалгаагүй хүмүүс ч бий

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин 1 сек
80
legacy:2025/05/alt.jpg

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-2002 оноос хойш хуулийн үйлчлэл хэрэгжихээр тусгаж байгаа. 2002 оноос хойш Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаад өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авсан мөртлөө хөрөнгөө хураалгаагүй хүмүүс ч бий. Мөн ямар нэг байдлаар Эрүүгийн хэрэгт буруутгагдаж шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байгаа. Эдгээр хөрөнгүүдийг шүүхээр хураадаг болно. Гэхдээ Иргэний шүүхийн журмаар хураах өөрчлөлт оруулсан. Ял шийтгэлгүй хөрөнгө нь хураагдана гэсэн үг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал дээр ял шийтгэлийн асуудал ярих нь Эрүүгийн хуульд бололцоогүй болчхоод байгаа юм. Тиймээс олон жил хөрөнгө завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс санаа сэтгэл амар явж ирсэн. Үүнийг өөрчлөх гэж уг хууль байгаа. 2002 онд Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг заавал хураах тухай зохицуулалт орсон. Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар 10 жилийн өмнөх хүний хөрөнгийг хураах ямар ч боломжгүй. Бүр 20 жилийн өмнөх хөрөнгийг хураах ямар ч бололцоо байхгүй.

Тэгэхээр өнөөдөр ХУУЛЬ БУС хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцээд өргөн мэдүүлэх нь зөв гэж үзлээ. УИХ-д өргөн мэдүүлээд шийдвэрлүүлнэ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хэрлэн1 жил өмнө

    Энэ хүн бишээ.пүрэвдорж гарсан нь дээр.зөв хүн шүү.хийсэн юмтай хүн.

  • З
    Зочин1 жил өмнө

    Зссс

  • З
    Зочин1 жил өмнө

    Зоригтой бай.Эх орноо босголц.Хамгаалалтан бай

  • З
    Зочин1 жил өмнө

    Алтангэрэл сайдаа ард түмнийхээ төлөө зүтгэж, хуулиа заавал батлуулах хэрэгтэй шүү. Чамайг ард түмэн дэмжих болно.

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ. 30. Гаруй. Жил. Зоригоос. Хойш. Бидний. Төлөө. Эрх. Чөлөө. Үндсэн. Хуулийн. Гол. Зарчим. Тэгш. Эрхтэй. Гэдгийг. Баталсан. Хуулийг. Гаргаж. Ирж. Тууштай. Бичиж. Санаачилсан. Залуу. Байна. Уу. Ингэж. Тууштай. Хэрэгжүүлэх. Гэж. Тэмүүлэл. Гарсан. Уу. Бодоцгооё

  • З
    Зочин1 жил өмнө

    Ene huuli bur maah heregtei bna

  • И
    Иргэн1 жил өмнө

    МАН-АН-Н мафиууд чинь шүүх прокурорыхонд өгдгөө өгчихсөн юм чинь юу гэж улсад хөрөнгөө хураалгах ав!!! Хууль хяналтын байгууллагынхан хөрөнгөө хураалгаж шонд өлгөгддөг шудрага нийгэмтэй болсон үед Монгол улс авилга хулгай луйвараас ангижирна!!! Бүх юм МАН-АН-Н мафиуудын тогтолцоо!!!

  • Б
    Баярмөнх1 жил өмнө

    Энэ хүний эзэн нь урьд шөнө яаран сандран өөрийн эзэмшлийн medee.mn-ээрээ лайвдаж сандарсан. Энэ өвөрхангайгаас ирсэн халтар орк, шивэрээ ч угааж мэдэхгүй гар бол Зи.Энхболдын суганы үс, 00-ийнх нь суултуур л даа. Энийг сайдаар нь үлдээхийн төлөө МАН сонгуульд ялаа юу. Түүний бүлэглэл унаж байна. Оюун-эрдэнэ+Женко+Зи.Энхболд нарын бүлэглэлээс болж МАН намаа сүйрүүлнэ гэж байх уу. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад МАН намын нэр хүндээ л бодох байлгүй дээ. Үнэндээ бодит байдал дээр МАН Засаг бариагүй Оюун-Эрдэнэ Женко Зи Энхболд нар л засаглаж байгаа, үүнд МАН-ын бусад бүлэглэл маш дургүй байгаа. Оюун-Эрдэнийг албан тушаалд нь үлдээвэл нийгмийн бухимдал эсэргүүцэл бүх гал МАН нам дээр ирнэ.