О.Алтангэрэл: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:altangerel/1O8A9480 (1).jpg

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албан тушаалтын хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр дэмжсэн. Нэгдүгээр сарын 24-нд УИХ-д хүргүүлсэн. Энэ бол ганц хөрөнгө хураах хуулийн төсөл биш Авлигын эсрэг багц хуулийн төсөл. Өнгөрсөн даваа гарагт УИХ-аас хуулийн төслөө татаж аваад, өөрчлөлтүүдийг хийгээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна. Энэ хуулийн төслөөр Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хурааж авах, нөхөн төлүүлэх тухай, энэ хуулийн үйлчлэлд хамаарах субъектуудыг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчиллөө. Хуулийн процессын хувьд 2002 оноос эхэлж байгаа. Ял шийтгэлгүйгээр хөрөнгийг нь хураах зарчмаар явна" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баярмөнх1 жил өмнө

    Энэ хүний эзэн нь урьд шөнө яаран сандран өөрийн эзэмшлийн medee.mn-ээрээ лайвдаж сандарсан. Энэ өвөрхангайгаас ирсэн халтар орк, шивэрээ ч угааж мэдэхгүй гар бол Зи.Энхболдын суганы үс, 00-ийнх нь суултуур л даа. Энийг сайдаар нь үлдээхийн төлөө МАН сонгуульд ялаа юу. Түүний бүлэглэл унаж байна. Оюун-эрдэнэ+Женко+Зи.Энхболд нарын бүлэглэлээс болж МАН намаа сүйрүүлнэ гэж байх уу. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад МАН намын нэр хүндээ л бодох байлгүй дээ. Үнэндээ бодит байдал дээр МАН Засаг бариагүй Оюун-Эрдэнэ Женко Зи Энхболд нар л засаглаж байгаа, үүнд МАН-ын бусад бүлэглэл маш дургүй байгаа. Оюун-Эрдэнийг албан тушаалд нь үлдээвэл нийгмийн бухимдал эсэргүүцэл бүх гал МАН нам дээр ирнэ.