УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн бүлэг ордод хамаарах асуудлаар танилцуулга хийнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/10/naagii.png
legacy:Batnairamdal/MPA07029.jpg

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал маргааш /2025.06.05/ "Онтрэ" ХХК-тай холбоотой асуудал ба шийдэл" сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт хийх гэж байна. Тодруулбал, Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтрэ” ХХК нь 2025 оны хоёрдугаар сард “Оюутолгой” ХХК-тай 76 хуудас бүхий гэрээ байгуулсан ч Монголын оролцоо огт тусаагүй.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дээрх асуудал болон Оюутолгойн бүлэг ордод хамаарах дээрх асуудлаар танилцуулга хийж, сэтгүүлчдийн асуултад хариулна.

Уулзалт өнөөдөр 10.30-12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд болно.