Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын гэр шатсаны улмаас 4 хүүхэд, 1 том хүн нас баржээ
00

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд "Гэр шатаж байна" гэсэн дуудлага өнгөрсөн шөнө /2025.06.05/ 01:36 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 5 ханатай залгаа 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт тус хаягт оршин суугч 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.



