“ДЦС-3” ТӨХК-ийн хаягдал үнсэн сан дүүрч 40.2 тэрбум төгрөгөөр Эмээлтэд газар худалдан авч, станцаасаа автомашинаар үнсээ зөөвөрлөхөөс өөр аргагүй болсон“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
130
legacy:tsenguun gishuun/TSE1.png

ИЦББХ, АҮБХ хамтран ДЦС-уудын хаягдал үнсний талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "ТЭЦ-4 гэхэд 1 жилд 4.2 тэрбум төгрөгийг үнсэн санг цэвэрлэхэд зарцуулж байна. Бусад жижиг станцууд үнсэн санг засварлах, өргөтгөх зэрэгт маш их үргүй зардал гаргаж байна. Тухайлбал ДЦС-2 гэхэд жилд 200 сая төгрөгийг үнсэн сан засварлах, үнс зайлуулахад зарцуулж байна. "ДЦС-3" ТӨХК-ийн хаягдал үнсэн сан дүүрч 40.2 тэрбум төгрөгөөр Эмээлтэд газар худалдан авч, станцаасаа автомашинаар үнсээ зөөвөрлөхөөс өөр аргагүй болсон байна.

Манай орон нийт хаягдал үнсний 5-15 хувийг дахин ашигладаг бол бусад улс орнууд маш өндөр хувиар /Жишээ нь Дани, Швед улсууд 100%/ барилга, авто замын түүхий эдийн нэмэлт орцоор ашиглаж, эдийн засгийн үр өгөөжөөс гадна байгаль орчны аюулгүй байдлаа хангадаг байна. Улаанбаатар хотод 100 га орчим талбайд хаягдал үнс агуулагдаж байгаа бөгөөд микро тоосжилт иргэдийн эрүүл мэндэд энэ хэмжээгээр шууд сөргөөр нөлөөлж байгаа билээ.

Иймд хаягдал үнсийг ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх, зам барих хувийн компаниудыг бодлогоор дэмжиж, станцуудтай ойр байршилд газар олгож, зах зээлийн эргэлтэнд оруулах зайлшгүй шаардлага бий" гэлээ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    тэгээд үнсээ хотын салхин дээр аваачиж хураагаад байгаамуу? Арай ч дээ

  • З
    Зочин

    Мэддэггүй сэдвээрээ бүү ярь, Багануурын нүүрсний үнс ашиглах боломжгүй үнс байдаг

  • З
    Зочин

    Чойжилсүрэнд хариуцлага тооц.Эрчим хүчний үнийг хэд дахин нэмж,УБ паласыг өөрийн болгосон,үеийн үед идэж ууж байсан бүхнийг төлүүл

  • З
    Зочин

    Энэ асуудлыг аль 2013 онд л ярьж байсан даа алсдаа ингэх болно шүү гээд л даанч хэн ч тоодоггүй юм шүү дээ үнсийгибүр барилгын материал хийхэд яаж ашиглах талаар тайлан дүгнэлт хүртэл гарсан байдаг. ДЦС 5 төслийг хэрэгжүүлнэ гэж байхад л УБ т үнс хаях газар байхгүй хотоос гадагш вагоноор зөөнө гэж байсан шүү

  • З
    Зочин

    УИХ чиний пиар хийдэг газар биш шүү

  • З
    Зочин

    цэвдэгтэй газар байшин барихаар жил бүр дээш доош болоод хана хагараад суулт өгөөд байдаг гэтэл байшингийн сууринд үнс хииж бгаад цутгахад хэзээч суулт болдоггүй гэж мэддэг хүн ярьж бсан бодоход дулаан үүсгээд үнэн бхаа

  • З
    Зочин

    Төрийн өмчит ХК байж яахаараа газрыг тийм их мөнгөөр худалдаж авдаг бна мөнгө идэх арга нь хүний санаанд ч оромгүй арга чаргатай маа

  • З
    Зочин

    Тийм шүү. Дээр үед судлаад гаргачихсан. Энэ юугаа ч мэдэхгүй хүмүүс ядаж өмнө нь ямар судалгаа хийгдэж байсан энэ тэрийг судалдаг баймаар юм.

  • И
    Иргэн

    Эхлээд нүүрсний уурхай дээрээ нүүрс угаах баяжуулах үйлдвэрээ баривал дор хаяж 15-20 хувийн чулуулаг үнслэгээ цэвэрлэнэ. Дараа үнсээ орон сууцны зориулалттай бус харин зам гүүр, үйлдвэрийн барилгын зориулалттай материал үйлдвэрлэвэл үнсэн сангийн зардал багасчихсан, үйлдвэрлэх эр,им хүчний өртөг буурна. Өнөөдөр дарга болсон хүмүүс ийм асуудлыг шийдэхийн оронд идэж шамшиглахаа урьдал болголд бгам нь харамсалтай

  • И
    И

    40 тэрбумбн газар гэнэ үү ? Алтны үндсэн ордтой юм уу ???

  • Н
    Нутгийн суугуул

    Ингэж ярих нь зөв шүү. Энэ эрчим хүчнийхэн гэж нэг их салбараа өмчилсөн, нэг их хоосон мэрэгжлийн гэх царай гаргасан нөхдүүд байх юм. Сүүлийн 30 жил энэ эрчим хүчний салбарт гадаад, дотоодын маш их зардал гарсан. Хэдэн их наяд төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Тэглээ гээд ямарч дэвшил алга. Гошнигносоор байгаад эрчим хүчний үнийг 2 дахин нэмлээ. Ямар ч нэмэр алга. Наанаа худлаа том юм ярьдаг, цаагуураа тендерийг гувчуулдаг хэдэг пяздукнуудл байгаа шүү дээ. Эдний хамаг булхайг ингэ гаргаж ярих нь, Цэнгүүний зөв. Байдлыг иргэд мэдэх ёстой.

  • З
    Зочин

    Энэ сархаан маань эрчим хшчний про аятай л шаах юм даа ккк. Пиарын л ажил мэргэжилтэй байсныг чинь мэдэх юм байна

  • З
    Зочин

    МЭДЭХГҮЙ СЭДВЭЭРЭЭ БИТГИЙ ХУДЛАА ТОМ ТОМ, БҮЛТ БҮЛТ ҮСЭРЧ БАЙ, ЗА ЮУ! МАНЙ ДЦС-УУДАД ХЭРЭГЛЭДЭГ БАГАНУУДЫН ҮНС БОЛ ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ДАВСАН ЦАЦРАГ ИДЭВХИ АГУУЛДАГ. ТИЙМ Ч УЧРААС ӨДИЙ ХҮРТЭЛ БАРИЛГА БГУУЛАМЖИНД ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ЮМ, ЗА! К КК