Наадмаар амралтын өдрүүдтэй нийлээд нийт 10 хоног АМАРНА

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:NAADAM 2024 NEELT/10.jpg

Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаа тул 2025 оны долоодугаар сарын 16, 17-ны лхагва, пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн.

Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан.

Энэ жилийн тухайд долоодугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, Үндэсний их баяр наадмаар 8 хоног амрахаар боллоо. Гэхдээ үндсэн амралтын өдрүүдтэй нийлээд, 10 хоног амрахаар болж байна.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Оюунгэрэл

    Эрс эсэргүүцэж байна

  • Х
    Хэтэрхий олон хоног байна.

    Өлсгөлөн 10 хоног

  • З
    Зочин

    Монголд ажиллах цаг байхгүй болох нээ. Бүтээн байгуулалт, хөдөлмөрлөлт дээшлэх дэвжихэд цаг

  • М
    Монгол банхар...

    Энэ мэдээж Монголчуудыг амрааж байгаад, хужаа архи пивоор цутгаж байгаад урдаас ирсэн зааварын дагуу 10хоног ёстой тултал нь ажиллана даа....Монголчууд унтуулаад, идүүлээд, амраагаад байгаа нь мөхөл үрүүгээ маш хурдацтай явж байнаа л гэсэн үг дээ!!!!!...Юу хийж бүтээхээр, хөгжиж урагшилсаар өч төчнөөн хоног амраах гэдэг байнаа....Улныхан юу идэж, юу үзэж, яаж амрах вэ?????....Новшнууд минь зүгээр Монгол улсаа Хужаад бэлгэлчих.....Бараг хагас нь хулгайгаар өгчихсөн дөө!!!!!...Хужаа аваад эх орноо зарсан хулгайч, урвагч.агч нарыг ёстой жаргаана гэж гонжийн жоо шүү!!!!!.......Хужаа хүн урвах дургүй!!!!!...Урвагч нарыг тамын дээдээр элээдэг авгай хүүхдээс нь эхэлдэг жамтай....Новшнууд минь!!!!!!!....

  • З
    Зочин

    Ард түмнээ олон хоногоор амраачихаад ар худрагаар нь өөрсдөдөө ашигтай хууль батлахгүй шүү.

  • З
    Зочин

    Юу хийсэн гэж ийм олон хоног амардаг бна төсөвийн малууд

  • З
    Зочин

    OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidol devesger

  • З
    Зочин

    Олон хоног. Амрах юм байна баярлалаа засагтаа хүний өөрийн гэхгүй нийлээд сайн ажиллаж байсан шүү та бүгд.