УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлд улс төрийн ХАТУУ ХАРИУЦЛАГА хүлээлгэж, ХҮН намын гишүүдээс УУЧЛАЛ гуйхыг шаардлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/606be0df2f484a31a0beb8e5e43b8da8.jpg

Энэ сарын 2-3-нд шилжих шөнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл мэдэгдэл хийж "ХҮН нам тарах ёстой. Дотоод ардчлалгүй болсон. Гишүүдийнхээ үг, үйлдлийг хянаж заадаг болсон" гэсэн байдаг.

Тэгвэл БЗД-ийн ХҮН намын хорооноос мэдэгдэл гаргаж, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ХҮН намын гишүүдээс УУЧЛАЛ гуйх, Б.Мөнхсоёлд улс төрийн ХАТУУ ХАРИУЦЛАГА хүлээлгэхийг шаардлаа.