УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдын үүрэгт ажилд нь томилно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/zandanshine.png

Энэ сарын 9-ний өдөр болсон МАН-ын Бага хурлаас гишүүдийн олонхи буюу 67.8 хувь нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ.

Улмаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн дагуу УИХ-д хүргүүлсэн.

Харин өнгөрсөн мягмар гарагт чуулганы хуралдаанаар дээрх томилгоог хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг бүх нийтийн амралт таарч байгаа тул хуулийн зөрчлөөс сэргийлж, пүрэв гарагт хэлэлцэх саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд хүргүүлсний дагуу ТББХ-ны хуралдааныг өнөөдөр 10.00 цагт, УИХ-ын чуулганы хуралдааныг 12.00 цагт товлосон юм.

Тиймээс өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог эцэслэх хүлээлттэй байна.