БАЙНГЫН ХОРОО: Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/zzz.png

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэх асуудлыг хэлэлцлээ.

Нэр дэвшигч Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулт өгч, үг хэлсэн юм. Хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон 19 гишүүний 17 нь дэмжлээ.

Байнгын хорооны санал дүгнэлтийг 14.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна.