ХСҮТ-ийн захирлаар Ц.Батболдыг томилжээ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:2025/07/449461206_7653645961414852_3318698322711150984_n-1.jpg

ХСҮТ-ийн захирлыг дахин сольжээ. Тодруулбал, Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараа ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг чөлөөлж, түүний оронд өнгөрсөн тавдугаар сард М.Адилсайханыг томилоод байсан юм.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн захирал М.Адилсайханыг чөлөөлж, түүний оронд Монгол Улсын хүний гавъяат эмч, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Батболдыг томилжээ. Ц.Батболд нь 2006-2016 онд ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт эмч, 2016 оноос Амгалан, Өргөө амаржих газруудын захирлын албан тушаалыг тус тус хашиж байсан аж.