ЦЕГ: Германы иргэнийг зодож, дээрэмдсэн гэх Монгол Улсын иргэн Б-г олж тогоон, шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:2025/08/deeremm.png

Энэ сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт “Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт ХБНГУ-ын иргэнийг үл таних морьтой хүн зодож дээрэмдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, сэжигтэй этгээдийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, гадаадын иргэний биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Б гэгчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, хувь хүн та гадаад улсын иргэдийг манай улсад зорчих хугацаанд тэдний аюулгүй байдалд анхаарч, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гадаадын иргэнийг дээрэмдэж зодсон этгээд хэн гэдгийн нэрийг нь бүтнээр нь бичиж баймаар сан. Бас л гэмт хэрэгтнээр хайрлаад нэрийн эхний үсгийг бичсэн байна.

  • И
    Ингэхээр яаж жуулчлалаар мөнгө олох уу

    Ийм мэдээллийг сайн цацаад ...ийм юм үйлдсэн хүнийг ингэж шийтгэж барив гээд үхэрнүүдэд ойлгуулаад өгөөч..энэ мэдээний дараа ..ямар гадаад мөнгөө төлөөд Монголд яргалуулахаар ирэх вэ???

  • З
    Зочин

    Үгүй мөн тэнэг амьтан юумаа ямар олигтой баян баагий өөрийг нь баяажуулж диваажинд амьдаруулах гээд мөнгө төгрөг эд хөрөнгөө аваад ганц биеэрээ нутаг орноор нь явган нүцгэн гүйж явна гэж бодсон юум бол доо юу ч гэмээр юум арай ахисан төвшинд харьцуулах юум бол төр засаг маань ийм л байгаа шүү дээ гадаад дотоодын хөрөнгө оруулагчидаа хууль баталж байгаад хуулиар дээрэмэднэ

  • Х
    Хээр

    Увсын нэг баагий байгаадаа

  • З
    Зочин

    цусыг нь холь

  • B
    Bat

    im turchihsun baigalasa hun durstei mal yun ichih ene ter baliar urjulgin gahai shig lalar shorondo moril do ninja bolno

  • З
    Зочин

    Ичээсэй. Эх орныхоо нэрийг шившиглэхээсээ айж цэрвэдэггүй юм байх даа. Нэр хугарахаар яс хугар гэж үнэн шүү. Дэндүү юмаа.